Автобуснуудад зогсоол зарлах автомат систем суурилуулжээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах...
Ихэнх нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ
Энэ сарын 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
10 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар...
827 иргэнд ипотекийн зээл олгожээ
Монгол банк болон Засгийн газар хамтран есдүгээр сард 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Үүнээс 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас санхүүжүүлсэн бол 133 зээлдэгчид 8.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас олгожээ.
Мөн банкнуудын ипотекийн зээлийн тайланг энэ оны наймдугаар сарын байдлаар нэгтгэсэн байна.
Энэ дүнгээр ипотекийн зээлийн нэгдсэн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн...
Шүүхээс Ц.Баярцогтыг цагдан хорих шийдвэр гаргалаа
Замын цагдаагийн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрөгч мягмар Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон.
Тэрбээр дээрх хэрэгт холбогдохоосоо өмнө Эрүүгийн хуулийн 214 зүйл анги буюу "Хууль бусаар ашигт малтмал олборлох” хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байжээ. Ц.Баярцогт нарт холбогдох тус хэргийн шүүх хурал өчигдөр/10.04/ Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд болж, хэргийн шүүгдэгч С-ийн "өмгөөлөгчөө солих тухай " хүсэлтийн...
12.5 мянган иргэнийг С вирусын шинжилгээнд хамруулна
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд явуулж байсан элэгний С вирусын шинжилгээг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн талаар ЭМНДЕГ-аас мэдээлэв.
Хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилгоор Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох зориулалтаар 4.9 тэрбум төгрөг төсөвлөж, 30 мянган иргэний шинжилгээний зардлын төлбөрийг санхүүжүүлэхээр тооцон энэ оны Эрүүл мэндийн даатгалын сангийн...
Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо.
Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг урсгалаар явуулахаар зохион байгуулах юм.
Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа.
Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл ажлыг хангахад 10 бүлэг төлөвлөгөө гарсан...
Эмч нар шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдлээ
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт...
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Хот тохижилтын газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Хотын даргыг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс явав.
Хот тохижилтын газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд...
“Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” дугуй ширээний уулзалт боллоо
"Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017" эдийн засгийн чуулга уулзалт энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа" дугуй ширээний уулзалт өнөөдөр/2017.10.03/ боллоо. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн газар тариалан, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны орлогч дарга С.М Жиряков , ОХУ-ын Хөдөө...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
64%
7kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -