Ерөнхий Прокурорын газраас “60 тэрбум”-ын асуудлаар хэрэг нээхийг даалгалаа
Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна.
Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн...
12 орны залуу судлаач зуны сургуульд суралцана
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй холбох чухал гүүр болдог. Дэлхий дахинаа монгол судлалыг...
"Төвийн бүсийн хурд" наадам Багануур дүүрэгт болно
Засгийн газрын тогтоолтой "Хангарьд-2017" Төвийн бүсийн уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Багануур дүүрэгт зохион байгуулахаар боллоо.
Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах юм. Энэ сарын 28-нд азарга, соёолон, даага, 29-нд их нас, хязаалан, шүдлэн, 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болно.
Төвийн бүсийн уралдааны үеэр хүчит 128 бөхийн барилдаан болох юм.
Нийслэлийн онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж мал,...
Сэлэнгэ, Төв аймагт гарсан түймрийг унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар гарсан түймрийг өчигдөр 14:14 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ.
Түймэр Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т гарсан бөгөөд түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-нд хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 40 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 52 хүн, гурван...
Малдаа эрүүл мэндийн бичиг аваагүй бол отрын бүсэд оруулахгүй
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зуншлагын талаар тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, малын сүргийн отор нүүдлийн талаар Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын...
Хүүхдээ цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөө шөнө 00:00 цагт эхэллээ. Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 25-ны өдрийг дуустал https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан бүртгүүлэх юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэл Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.
Цэцэрлэгийн бүртгэл нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа...
Нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө
Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.
Тухайлбал, Баянгол дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгүй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах...
"Даншиг наадам 2017" ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм.
Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж.
Иймд...
74 хүн усанд осолдоод байна
Он гарсааар 14 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 60 удаагийн усны осол гарч, 74 хүн амь насаа алдсанаас 13 нь хүүхэд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.
Түүнчлэн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд...
Нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өчигдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
72%
7kmh
100%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -