Ихэнх нутгаар түр зуурын бороо орно
Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орно.Энэ сарын 22,23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороотой.
Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус,...
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ.
Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчлэх аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн...
Япон цэргийн цогцолборт сакура тарив
Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20 ширхэг сакура тарив.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон Япон улсын Өмнөд Азийн Найрамдлын Холбооны Олон нийтийн эрх ашгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Шинэболд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Талууд Сакура тарих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Япон цэргийн дурсгалд...
1072 хувьцааны мөнгийг сонгуулиас өмнө өгнө гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэв
Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар “Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны мөнгийг сонгуулиас өмнө өгнө” гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэдгийг сангийн яамнаас мэдээлэв.
Засгийн газар өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 200 мянган төгрөгийг нь олгосон бөгөөд үлдсэн 100 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой”...
Үндэсний их баяр наадмаас 330 сая төгрөг олохоор төлөвлөжээ
Энэ жилийн үндэсний баяр наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.
Харин баяр наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа юм. Наадмын төсвийн дийлэнхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд зарцуулдаг бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсвийг тусгажээ.
Наадмын бөхийн барилдааны тасалбарын борлуулалт...
Афганд алба хаасан энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд өчигдөр шөнө эх орондоо ирлээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж ирж буй энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан”...
Нийслэлийн цагдаагийн газрын нэгдсэн удирдлагын төв нээгдлээ
Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт “Удирдлагын төв” байгууллаа. Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг өнөөдөр зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны...
“Эрдэнэт- Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын шав тавилаа
Орхон аймагт “Баруун Эрдэнэт ялгах өртөө”-ний шав тавих ёслол өнөөдөр боллоо.
“Эрдэнэт-Овоот”-ын чиглэлийн 542 км төмөр замын бүтээн байгуулалтад 1.3 тэрбум орчим ам.доллар зарцуулна. Уг төслийг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр концессыг Австрали Улсын “Aspire mining” компани эзэмшиж, гүйцэтгэгчээр тус компанийн охин компани болох “Northern railway” компани ажиллана. Тодруулбал, уг төмөр замыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьж, 30 жил ашиглаад төрийн мэдэлд хүлээлгэж өгөх ажээ.
Уг ёслолд...
Тэтгэврийн доод хэмжээг 252-300 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ
Тэтгэврийн доод хэмжээг 2018 онд нэмэгдүүлж, хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Улмаар 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталж, тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн 161...
Тээврийн хэрэгслийн татвараа энэ сарын 24-ийг хүртэл торгуульгүй төлөх боломжтой
Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар энэ сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна.
Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой. Харин албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
1kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -