16.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

БНСУ-аас иргэдээ татах тусгай нислэгийн тов өөрчлөгдөж магадгүй

БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 17-нд тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөөд байсныг УОК-ын хуралдаанаар бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ үе шаттай татан авч байна. Өнөөдрийн байдлаар манай улс 9 удаагийн тусгай нислэгээр 1800 иргэнээ эх орондоо авчраад байна. Ингэхдээ тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн хүчин чадал, эмч нарын хүрэлцээ зэргийг харгалзан үзэж дараагийн нислэгийг...

Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв ирэх зургаадугаар сард ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байгаа” гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэллээ....

Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашнаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа “УОК-н...

4402 ээжийг “Эхийн алдар” I, II одонд тодорхойлж уламжлахаар тогтов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор...

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Ковид-19 халдварын улмаас хурлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Тэргүүлэгчид цахимаар хуралдахаар болсон. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3...

"Би Хариуцлагатай Аав Ээж" сошиал уралдааны ялагчдад тодорлоо

Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “ Би хариуцлагатай аав ээж “ аяныг хэрэгжүүлж байна. Уг аяны хүрээнд хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлогийг таньж, эрүүл аюулгүй орчин, хоол хүнсээр хангахаас гадна гэр бүлийн харилцаа, ээж аавын үзүүлж буй үлгэр дуурайл, зөв дадал хэвшлийг...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх...

“Суруга партнерс”, “Суруга пропертиз”ХХК-ийн газар эзэмших эрхийг дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Тодруулбал Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн урд байрлах “Суруга партнерс” ХХК-ийн 2.0 га, “Суруга пропертиз”ХХК-ийн 2.0 га газрын эзэмших эрхийг компанийн өөрсдийн хүсэлтийн дагуу дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх ТӨҮГ-т шилжүүлэн өглөө. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэсгэр дэх АНУ-ын Элчин...

“Бизнес инкубатор” төвийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулсан “Бизнес инкубатар” төвийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв нь А, Б хоёр блокоос бүрдэж байгаа юм. А блокод сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай сургалтын танхимууд байгаа бол Б блокод орон...

Ж.Алдаржавхлан: “Яармаг” төслийн орон сууцууд нам давхрын, байр байх ёстой

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэснээр Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төсөл хэрэгжихээр боллоо. Асуудлыг хэлэлцэх үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “-Манай Яармагийн дахин төлөвлөлтийг хэлэлцэж байгаад баяртай байна. Би ажлын хэсгийнхэнд нэг санал хэлье. Энэ орон сууцны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
20%
2kmh
20%
Ням
19 °
Дав
25 °
Мяг
20 °
Лха
14 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ