БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Нгуэн Даун Тань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хошимин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Нгуэн Ван Нэн болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Нгуэн Даун Тань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм. Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзлаа.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн....
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд дараах долоон чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Үүнд:
БЭ:1 “Мишээл сити - Төв цэнгэлдэх хүрээлэн” БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв - Төв цэнгэлдэх...
Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замыг шинэчиллээ
Өнгөрсөн сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд буй.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олонд тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр дээрх 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар...
“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхэлнэ
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус явж эхлэхээр боллоо. Тодруулбал,
Х:19 “Чингис хаан нисэх буудал - Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7000 төгрөгөөр, Х:20 “Чингис хаан нисэх буудал - Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр,...
Бодлогын хүүг хэвээр хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв.
Мөн банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар багасгаж, 15 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн мөрдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэжээ. Үүнд:
-Банкнаас иргэдэд шинээр олгох, нөхцөл...
Сурсан мэдсэн бүх зүйлээ алба хаагч нартайгаа хуваалцахад бэлэн байна
Онцгой байдлын байгууллагыг ихэнх хүмүүс гал сөнөөгчөөр төсөөлөн хардаг. Гэвч тэр албан хаагчид маань айл гэрийн тэргүүн, эзэгтэй, аав ээжийн амин эрдэнэ, амраг садангийн хайрт залуу гээд урлаг, спорт, уулыг хамгаалж, тэнгэр дүүлж тэнгист шумбах олон авъяас, чадвартай, ажил албатайгаа хослуулан өөрийгөө дайчилдаг бахархам залуус олон бий. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн...
Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөлөө
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов.
Ёслолын үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба:
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор...
“Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-г нээлээ
НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ийн хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын...
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.
Н.Мандуул нь 2000 онд...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
85%
4kmh
100%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-7
°
Ням
-13
°
- Advertisement -