17.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 7, 2024

Нийгэм

УНТЭ амьгүй донороос 15 хүнд эрхтэн шилжүүлэн суулгажээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2019 онд тархины үхэлтэй доноруудаас дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Донорын тухай хуулийг 2000 онд баталж, 12 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэхийг нарийн зохицуулаагүйгээс өнгөрсөн хугацаанд бид эрүүл саруул хүнийг эрсдэлд оруулан байж эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг байв. Харин 2018 оны нэгдүгээр...

Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулан Засгийн газраас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ

Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат Бүгд найрамдах Солонгосын улсын Сөүл хотноо өнгөрсөн оны 12-р сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд ойролцоогоор 140 сая...

“Өвлийн хотуудын бага хурал”-д нийслэл төлөөлөл оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн өвлийн хотуудын бага хурал”-д оролцоод ирлээ. Энэ удаагийн дэлхийн өвлийн хотуудын бага хурал олон улсын цас мөсний баярын хүрээнд зохион байгуулагдсан. Бага хуралд Харбин хотын дарга Сүнь Жө болон ОХУ, БНСУ, Монгол, Герман, Япон зэрэг 21 орны 40 гаруй хотын...

Бэлэн мөнгө өгч буй зорчигч, авч буй жолоочийг торгоно

Нийтийн тээвэрт карт уншуулалгүй бэлэн мөнгө төлж буй зорчигчийг 10 мянган төгрөг, бэлэн мөнгө авч буй жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож эхэллээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож, “Карт ашиглаагүй иргэний төлсөн бэлэн мөнгийг жолооч хувьдаа ашигласаар байна. Энэ нь тээврийн төсөв бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна. Үүнээс улбаалан автобусны засвар, үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больж өнгөрсөн жил нийтийн тээврийн...

“Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

Монгол-Япон төвд Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо. “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийг номын томоохон дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.

Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгааг илрүүлжээ

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Улмаар хоёр тал хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулан ажлаа эхэлсэн юм. Тавантолгойн орд газарт метан хийн хайгуул хийх төслийн хөрөнгө оруулалтыг “Жэйд метан” компани бүрэн дааж буй. “Эрдэнэс метан” энэ онд таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бол Австралийн геологичид ордын геологийн тогтоцтой танилцан...

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар...

Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд зөвлөмж зөвлөгөөг хүргүүллээ

Өвлийн улиралд амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд ихэсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас иргэддээ зөвлөмж зөвлөгөөг хүргүүлж байна. Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг үрэвсэл ажээ. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг юм байна. Хамгийн түгээмэл дараах үндсэн гурван шинж байдаг байна. Амьсгаадах, амьсгалын тоо олшрох Цээж хонхолзох Өндөр халуурах Бусад шинж тэмдэг Үүнд: ...

Шарын голын уурхайчид шаардлага хүргүүллээ

Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөөгч нар эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө...

Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа. Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
17.1 ° C
17.1 °
17.1 °
27%
3kmh
40%
Лха
13 °
Пүр
10 °
Баа
7 °
Бям
11 °
Ням
18 °
- Advertisement -

Шинэ мэдээ