13.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 17, 2024

Нийгэм

С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар өнгөрөгч бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгаваруудыг өглөө. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар, төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын гаднах өнгө үзэмж,...

Канадын Мэрит сантай хамтран ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон "Эрдэнэс-Тавантолгой" ХК хамтран Канадын MERIT төслийн техникийн зөвлөх, Илтгэгч Рон Шэрлэтагийн "Багийн ажиллагаа, харилцаа холбоо" нэртэй сургалтыг 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн байранд зохион байгууллаа. Сургалтад Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны 10, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 ажилтан тус тус хамрагдлаа. Илтгэгч Рон Шэрлэтагийн 26 жилийн туршлага дээрээ тулгуурлаж гаргасан "Багийн ажиллагаа, харилцаа холбоо" нэртэй сургалтын хөтөлбөр нь...

Үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрын хэлтсийн дарга С.Золбаяр, мэргэжилтэн М.Ариунзаяа, Баянхонгор аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих “Ажилсаг төв”-ийн захирал н.Батцэрэн нар Нийслэлийн Инновацийн төв, Сонгинохайрхан дүүргийн “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж санал солилцов. Нийслэлийн инновацийн...

Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй, өнөөгийн нөхцөл байдал таазнаас ус шүүрдэг, ус...

2.4 сая төл бойжиж байна

2019 оны 03 дугаар сарын 22 -ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна. Цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад  төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд,...

Сүхбаатар, Хэнтий аймагт ноолуур 139.0 мянган төгрөгт хүрчээ

Монгол улс дэлхийн зах зээл дэх ноолуурын 45 хувийг нийлүүлж, 26 сая толгой ямаанаас нийт 9.6 мянган тонн ноолуур самнаж, боловсруулан, 1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Малчны хотноос үйлдвэрлэгчид хүрэх дамжлага тодорхойгүй, бодлогогүй явж ирснээс ченжүүдийн гараар дамжиж малчдад өгөх үр өгөөж хангалтгүй байна. Ноолуурын үнийн өсөлт бууралт малчдын амьжиргаатай шууд холбоотой учир салбарын яам энэ чиглэлд анхаарч  ХХААХҮЯ, ХААБирж хамтран орон нутагт ноолуурын дуудлага худалдаа...

Хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй иргэнд хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардлаа

Монголын эмэгтэйчүүдийн холбоо аливаа нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болох гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад буй Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж, таван зүйл бүхий шаардлагыг хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлд гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2945 гэр бүл гэр бүлэлтээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан...

Талийгаачийн гарт гадны нөлөөтэй шарх үүссэн гэсэн дүгнэлт гарчээ

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан байна. Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгож, гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн талаар бичсэн гэнэ. Талийгаачийн гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн гэсэн мэдээлэл гараад...

Олимпийн гудамжны замыг хаалаа

Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалт өнөөдрөөс үргэлжилнэ. Тиймээс Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх түр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 24-ний Ням гарагийн шөнөөс эхлэн хаалаа. Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй бөгөөд одоогоор 43.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүүрэн гарцын 96 тулгуурын 91-ийг нь хийж гүйцэтгэсэн. Үлдсэн таван тулгуурын өрөмдлөгийн ажил Олимпийн...

Агаар бохирдуулж буй зөрчлийн мэдээллийг 70128012 дугаарын утсаар мэдээлнэ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.22/ урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотойгоор барилга угсралтын ажлуудад анхаарах асуудлууд, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт зэрэг цаг үеийн холбогдолтой хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжуудын хүрээнд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт шалгалтыг Нийслэлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
13.1 ° C
13.1 °
13.1 °
47%
7kmh
40%
Бям
12 °
Ням
18 °
Дав
22 °
Мяг
18 °
Лха
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ