Усанд автсан айлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллав
Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим өрх айлууд усанд автах эрсдэлд бий болсон тул тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.
Цаашид нөхцөл байдлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан арга хэмжээ авч, үерт автуулахгүйн тулд замын ус зайлуулах суваг шуудууг гаргах тал дээр анхаарч, хуримтлагдсан усыг гадагшуулах арга хэмжээг авахад...
Налайхын замыг өргөсгөж, 4 эгнээ болголоо
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна.
Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
Одоо Найрамдлын...
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай,...
В, С вирүс илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ.
Мөн “Элэг...
Ихэнх нутгаар түр зуурын бороо орно
Өнөөдөр нутгийн төв хэсгээр бороо орно.Энэ сарын 22,23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороотой.
Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
22-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус,...
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ.
Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчлэх аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн...
Япон цэргийн цогцолборт сакура тарив
Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20 ширхэг сакура тарив.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон Япон улсын Өмнөд Азийн Найрамдлын Холбооны Олон нийтийн эрх ашгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Шинэболд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Талууд Сакура тарих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Япон цэргийн дурсгалд...
1072 хувьцааны мөнгийг сонгуулиас өмнө өгнө гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэв
Олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар “Засгийн газар иргэдийн 1072 хувьцааны мөнгийг сонгуулиас өмнө өгнө” гэсэн мэдээлэл үндэслэлгүй гэдгийг сангийн яамнаас мэдээлэв.
Засгийн газар өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт олгосон 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 200 мянган төгрөгийг нь олгосон бөгөөд үлдсэн 100 мянган төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой”...
Үндэсний их баяр наадмаас 330 сая төгрөг олохоор төлөвлөжээ
Энэ жилийн үндэсний баяр наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.
Харин баяр наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа юм. Наадмын төсвийн дийлэнхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд зарцуулдаг бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсвийг тусгажээ.
Наадмын бөхийн барилдааны тасалбарын борлуулалт...
Афганд алба хаасан энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн орнуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд өчигдөр шөнө эх орондоо ирлээ.
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж ирж буй энхийг сахиулагч дайчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд болон ХБНГУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаныхан “Чингис хаан”...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
5kmh
40%
Пүр
-18
°
Баа
-16
°
Бям
-14
°
Ням
-17
°
Дав
-16
°
- Advertisement -