Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг шинээр боловсруулах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд Козлов Александр Александровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах, зам тээвэр болон инженер хангамжийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй нь, нийт бүртгэлтэй автомашины 54.5 хувь нь нийслэл...
Өнөөдөр, маргааш зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
Нийслэлийн автозамын зарим хэсэгт өнөөдөр, маргааш түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 07, 08-ннд манай улсад албан ёсны айлчлал хийж буй. Үүнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпын гудамж зэрэг замд богино хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд замын...
Нийслэлийн аварга фермерүүд шалгарлаа
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг.
Энэ хүрээнд нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Цэвэлмаагийн Доржцэдэнгийн гэр бүлНалайх дүүргийн 3 дугаар хорооны...
Их хэмжээний хур тунадас, цаг агаарын хэлбэлзэл нь шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах...
Хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно
Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн зарим байршилд ажиллалаа.
Тэрбээр “Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байдгаас 976 нь нийтийн эзэмшлийн...
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 1.3 САЯ ХҮН ХАМРАГДЖЭЭ
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.3 сая иргэн хамрагдаад байгааг ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг хэлсэн. Тодруулбал, залуучууд буюу 18-30 насныхан эрт илрүүлэгтээ бага хамрагддаг төдийгүй үзлэгт хамрагдсан залуучуудын өвчлөлийн тоо өндөр, тэр дундаа шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл их байна.
Эрт илрүүлэгт хамрагдаж өвчтэй, сэжигтэй гэж оношлогдсон 964,000 хүний 57.8 хувь нь хоол боловсруулах...
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлээд байна
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар одоогоор 570 иргэн бүртгүүлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэж мэдэгдсэн билээ. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалт хийхээр болсон юм.
Эдгээр зардлыг нийслэлийн...
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдэд орон сууцны батламж гардууллаа
НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны...
Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний аян эхлүүллээ
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний болзолт уралдааныг хоёрдугаар сарын 1-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Цэвэрлэгээнд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн...
Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлээд байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн. Уг ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-5.9
°
C
-5.9
°
-5.9
°
73%
0kmh
0%
Ням
-14
°
Дав
-13
°
Мяг
-12
°
Лха
-11
°
Пүр
-14
°
- Advertisement -