М.Анхцэцэг дүүгээ эмчлүүлэх зардлаа цуглуулж чаджээ
Монголын хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Ази тивийн аварга, Оюутны дэлхийн аварга, Олимпийн наадмын шилдэг 8 тамирчинд багтаж чадсан М.Анхцэцэгийн дүү түлэгдсэний улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон.
Хагалгааны үнэ 65 сая төгрөг болох учраас тэрбээр хандивын аян зохион байгуулж, дүүгийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэсэн билээ.
Тэгвэл “М.Анхцэцэгийн дүүд туслах аян” 14 хоног үргэлжилж, өнгөрсөн сарын 31-ний өдөр өндөрлөжээ. Учир нь хандивын аяны хүрээнд 70 сая...
Хотын удирдлагууд ээжүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өчигдөр шагнагдлаа.
Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье....
Аз жаргалтай АЛАГ ҮРС
Эх үрсийн баярын өдрөөр Улаанбаатар хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ өдөр хүүхдэд зориулагдсан олон арга хэмжээ болж байгаа билээ. Баярын өдрөөрөө гадуур зугаалж буй алдрай бяцхан үрсийг харуулсан фото сурвалжлага хийснийг хүлээн авна уу.
...
Ерөнхийлөгч "Алдарт эхийн одон гардууллаа"
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх" нэг, хоёрдугаар одонгоор шагнав.
Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ээжүүддээ эх, үрсийн баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе....
Хакүхо М.Даваажаргал хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа /ФОТО/
Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” хүүхдийн сонгодог урлагийн бүтээлийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан асрамжийн төвд амьдарч буй 200 хүүхдэд өнөөдөр үзүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалийг урлаг соёлоор дамжуулан хүргэх зорилгоор Хөхөө Намжилийн домгоос сэдэвлэсэн эл дуурийг үзүүлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театраар зочлуулжээ.
Энэ үеэр Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нийт...
Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны шавыг тавилаа /ФОТО/
Өнөөдөр нийслэл хотын бүтээн байгуулалтад хамгийн томд тооцогдох гүүрэн гарцын шавыг тавилаа.
Энэ хаврын замын бүтээн байгуулалтын эхний ажлыг Яармагын гүүрний өргөтгөлөөс эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр шавыг нь тавьсан гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанаараа онцлогтой. “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам...
ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг өгчээ
Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээжээ. Баярынх нь бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн гардууллаа. Тэрбээр хүүхдүүдийн асран хамгаалагчдад хандан “Бага насны хүүхдүүд түлэгдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Та бүхэн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлээрэй” гэж захилаа.
Хүүхдүүд голдуу...
Гадаад аялах, суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна /ФОТО/
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Гадаад харилцааны яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгт гадны улс оронд зорчих виз мэдүүлэх, гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм.
Энэ хүрээнд манай улсад суугаа 18 Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон, Гадаад харилцааны яамны салбар хэсгүүд оролцож байгаа аж.
...
Н.Учрал: Багшийн хөгжлийн хууль нь өөрөө нийгмийн захиалга юм
-Ган тайлах хууль-
Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас гоё ганган, ялдам багштай болох нь ч...
Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг гардууллаа
Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртэж уг шагналыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын 70-р чуулганд оролцох үеэр төлөөлж авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Сайд А.Цогцэцэг эрдэмтэн судлаач Р.Арсланд шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит шагналыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
40%
3kmh
0%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -