17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөлөө
Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол боллоо.
Зул өргөх ёслолд уулчдын гэр бүл, анд нөхдөөс гадна олон зуун монголчууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдсэн бөгөөд тус клубүүд өчигдөр цуглан нэгдсэн алхалт хийж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
...
Байнгын хороодын шинэ дарга нарыг томилов
Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн (2017.11.03) хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн хуулийн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.
Иймээс Байнгын хорооны даргад нэр...
У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолд “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дүгнэж, хагас жил тутам УИХ-д танилцуулахыг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон.
Хөтөлбөрийн биелэлтийн явцыг 2017 оны эхний хагас жилийн байдлаар гарган, УИХ-д хүргүүлсэн бөгөөд өнгөрсөн 11 сарын хугацааны хэрэгжилтийн явцын...
А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.
Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.
Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн...
Ерөнхийлөгч дахиад хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн Хуульд хориг тавих тухай албан бичигт:
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны...
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч...
Д.Эрдэнэбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэх болсон нэг шалтгаан нь үнэхээр Монгол Улсын ядуурал байгалийн баялагийг эзэмшиж гадаадад экспорлох болсоноос эхэлсэн.
Энэ асуудал 2009-2011 оны хооронд энэ асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн...
Хармагтайн ордыг Оюу толгойн ордын нөөцөөс бага гэв
Алтны үндсэн хоёр орд, алтны шороон 22 орд, холимог металлын хоёр орд, цагаан тугалга, гянтболдын хоёр орд зэрэг 70 ордын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн байна.
Мөн үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тархаад байгаа талаар сэтгүүлчид Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогтоос тодруулсан юм.
Тэрээр "Хармагтайн зэс, алтны ордыг нээхээр 1993 онд 100...
Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Гэрэл нь 2012 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
2kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -