-16.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Попуудын хийрхэл улсын эдийн засгийг түймэрдэх нь

Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлт яг одоо нийгмийн хүрээний хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тодруулбал, МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөө өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар танилцуулсан юм. Гэвч энэхүү байнгын хорооны гаргасан дүгнэлттэй өөрийн болон өрөөлийн намын аль ч туршлагатай улстөрчид, цаашлаад эдийн засагчид...

“Ю Скүүтэр” ирэх хавраас үйлчилгээнд нэвтэрнэ

Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвүүдийн бүтээн байгуулалт зэрэг нүдэнд харагдаж, үр дүнд хүрэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа билээ. Энэхүү цогц арга...

Ерөнхий Прокурорын газраас “60 тэрбум”-ын асуудлаар хэрэг нээхийг даалгалаа

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн...

М.Билэгт гишүүн өөрийн захад зориулаад 2.9 тэрбум төгрөг батлуулсан уу...

МАН-ынхан дотроо хагаралдаж, зөрчилдөж байгаагаас төрийн ажил гацаанд орох болоод байгаа. Тухайлбал,цаг хугацааны хувьд 2018 оны төсөв аль хэдийн батлагдчихсан байх ёстой. Гэтэл маргааш буюу арваннэгдүгээр сарын 15 -ны өдөр хуулийн хугацаа нь дуусгавар болох гэж байхад өнөөдөр төсөв батлагдаагүй л байна. Цаг хугацаа тулсан учир гишүүд төсөв хэлэлцэх гэж ёстой л "гурилдаж" байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдлыг зарим сэргэлэн гишүүд соргог мэдэрч ашиглаж...

“Цахим орчинд эерэгээр нөлөөлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг эхлүүлнэ

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд яг одоо зохион байгуулж байна. Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж...

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо. Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга...

Багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ

"Багшийн цалин нэмэх түр хороо"-ноос өнөөдөр "Live conference center" төвд мэдээлэл хийлээ. Тус хорооны гишүүд өнгөрсөн сард сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч хариуг өгөөгүй тул энэ сарын 21, 16-нд сануулах ажил хаялт зохион байгуулах гэж буйгаа мэдэгдэв. Тэд өнгөрсөн сарын 30-нд Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан...

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний эмгэг судлалын нэгжтэй боллоо

Зүрхний эмгэг судлалын тасгийн их засварын дараах нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө нээлтэнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр "Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал....

Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Энэ онд 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна. Ган, хэт халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алджээ. Дараа жилийн...

Баянбүрдийн тойргоос Тасганы овоо хүртэлх 1.9 км авто замын ажил 40 хувьтай байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66%
6kmh
40%
Дав
-15 °
Мяг
-12 °
Лха
-7 °
Пүр
-9 °
Баа
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ