-2.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 23, 2024

Онцлох

Featured posts

“Таван толгой түлш” ХХК нь 128 цэг ажиллуулж, борлуулалт хийж байна

2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ. Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож...

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2022.10.03) 10 цаг 00 минутад  65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон.  

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар сайд З.Мэндсайхан танилцуулав. Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо,...

Мал төллөлт баруун бүсэд хамгийн их хувьтай байна

 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.4 сая төл мал хүлээн аваад байна. Энэ жил 28 сая орчим мал төллөхөөс 34.2 хувь нь төллөж, бойжилт 98.6 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал төллөлтийг бүс нутгаар авч үзвэл: баруун бүсэд 48 хувьтай,хангайн бүсэд 34 хувь,төвийн бүсэд 35.5,зүүн бүсэд 17.2 хувьтай үргэлжилж байна. Энэ сард шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлнэ.

Монгол иргэд Сингапур руу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ. Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 хоног байсан юм. Дашрамд дурдахад  Сингапур Улс...

Улаанбаатар-Сөүл чиглэлд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэнэ

“Аэро Монголиа” ХХК нь Улаанбаатар - Сөүл - Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн сарын сарын 1-нээс анхны нислэгээ эхлүүлсэн. Тухайн үеэс 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж 5000 орчим суудал нийлүүлжээ. Хоёр орны шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж буй УБ-СӨҮЛ-УБ-ын чиглэлд нислэг үйлдэж эхэлсний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болов. “Welcome to Mongolia” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод...

“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр  Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уралдааны дүнг танилцуулан шилдэг...

Х.Нямбаатар: Гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонссон байна. Тус хуулийн төсөлд туссан голлох заалтуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улс ирэх оныг "Аялал жуулчлалын жил" болгож байгаатай холбогдуулж, аялал жуулчлалын салбарыг ДНБ-ний 30  хүртэлх хувийг бүрдүүлдэг салбар болгох тал дээр төвлөрч ажиллаж тул тус хуулийн төслийг боловсруулсан. Аялал...

Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр илрэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 554 хүнд шинээр халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол нэг нь зөөвөрлөгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 780 болжээ. Харин өчигдөр 372 хүн эмнэлгээс гарснаар нийт 8140 хүн эдгэрээд байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна. Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой. Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хурдан морины салбар хороог Батлан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
74%
1kmh
0%
Пүр
7 °
Баа
3 °
Бям
3 °
Ням
5 °
Дав
5 °
- Advertisement -

Шинэ мэдээ