НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно
НӨАТ-ын урамшууллын энэ оны анхны сугалааны тохирлын нэвтрүүлэг 1 дүгээр сарын 24-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая...
НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндлөө
НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна.
Нийслэлчүүдийн 57 хувь нь оршин суугаа гэр хорооллыг хөгжүүлэх асуудал бол нийслэлийн хөгжлийн гарц юм. Гэвч өргөн барьсан хөтөлбөрийн төсөл нь хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойлоогүй. Тухайлбал нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэхэд энэ жил нийслэлийн төсөвт 10 тэрбум, улсын төсөвт 58 тэрбум...
“E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээлээ
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая...
Үндэсний номын баяр энэ сарын 26-28-нд төв талбайд болно
33 дахь удаагийн “Үндэсний номын баяр” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26, 27, 28-нд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэдэг.
Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см даван үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см даван тус тус үерлэж...
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Т.Аубакир, Х.Баделхан, С.Батболд, Д.Батлут, Ж.Батсуурь, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Г.Занданшатар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Тогтохсүрэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Н.Энхболд, Т.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нарын 52 гишүүн Монгол Улсын...
Ж.Эрдэнэбат: Валютын ханшийн өсөлтийг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна
УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын дагуу энэ мэдээллийг танилцуулж байна.
НЭГ. “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ТУХАЙ
ОУВС-ийн Захирлуудын зөвлөл 2017...
Тарвас, хүнсний ногоонд шинжилгээт хяналт хийж байна
Жил бүр улсын хэмжээнд тариалагдсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний чанар, аюулгүй байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх онд хийгдсэн шинжилгээт хяналтаар тарвасны дээжинд тодорхойлогдох нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан.
Энэ жил Дархан-Уул аймаг гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд болц нь гүйцээгүй, хураалт хийгдэж худалдаанд гараагүй байна.
Сэлэнгэ аймаг 56,9 га...
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй...
“Тэрбум мод”: Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2.5 сая мод тариад байна
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил нийслэл болон аймгууд 9.8 сая мод тарихаар төлөвлөсөн. Мөн уул уурхайн томоохон ААН-үүд 6.1 сая мод тарихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар нийт 2.5 сая мод тарьж, хариуцах эзэнтэйгээр ургуулж буй талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлж байна.
Тэрбээр мод тарьсан газар болгон эзэнтэй, арчилгаатай байх зарчмыг барин ажиллаж буйг тодотголоо.
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
3kmh
40%
Пүр
-3
°
Баа
-3
°
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -