0.9 C
Ulaanbaatar
Ням, 4 сар 28, 2024

Онцлох

Featured posts

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө гурван минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний /www.smartcar.mn/ цахим хуудасаар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи видеоноос харна уу. https://www.youtube.com/watch?v=COTHq6_xLKQ Албан татвар, төлбөр төлсөн баримт Таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх юм. Татвар төлөгч Та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр...

Нийслэл, аймгийн 17 эмнэлэгт ургийн зүрхний бичлэгийн аппарат хандивлав

Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн 473 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж /Ургийн зүрхний бичлэгийн аппарат/-ийг хүлээлгэн өгөх ёслол ЭМЯ-ны хурлын А танхимд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх орондоо чанартай оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ийнхүү буцалтгүй тусламжийг олгож байна. Япон...

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн...

Л.Болд: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -Таныг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд асуумаар юм байна. “Монголын эдийн засгийн чуулган 2018” форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх үеэрээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх нь зүйтэй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ? -Энэ бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нийт хөгжил дэвшил гээд олон зүйлийг хөндөх чухал асуудал л...

АТГ-ынхан 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар оролцож, 2018 оны 5 дугаар сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ. 801 нийтийн албан тушаалтныг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрууллаа Авлигатай...

Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой ноцтой асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдөр  /2018.05.23/  хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн шаардлагын хугацаа дууссан ч хариу ирүүлээгүй байгаа асуудал, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчид болоод Засгийн газрын өрийн асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-аас нэг хүнийг, Ерөнхийлөгчийн зүгээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд эдгээр нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга...

Д.Хаянхярваа: Таван толгой төслийг хөдөлгөх улс төрийн шийдэл гаргах тохиролцоонд хүрсэн

УИХ дахь МАН-ын бүлэг Таван толгойг хөгжүүлэх цогц бодлогыг /2018.05.21/-ний хурлаараа хэлэлцлээ. Засгийн газраас Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжит хувилбар саналуудыг боловсруулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэв. Мөн өнөөдрийн хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ-аас томилох санал болгосон зарим хүмүүсийг хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой...

Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. -УИХ-аар 2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Гишүүд их шүүмжилж байна лээ. Гол асуудал нь юундаа байгаа юм бэ? -УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. 2019 оны Үндсэн чиглэл ярьж байхад 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг харьцуулан өсөлт, бууралтыг гаргах хэрэгтэй байгаа юм. 2018 оны Үндсэн чиглэлийг өөр цаг хугацаанд дүгнэж...

Японы буцалтгүй тусламжаар Өлгий сумын IV бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэнэ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд их засварын ажил хийгдэхээр боллоо. Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
0.9 ° C
0.9 °
0.9 °
42%
0.9kmh
100%
Дав
9 °
Мяг
14 °
Лха
17 °
Пүр
12 °
Баа
19 °
- Advertisement -

Шинэ мэдээ