П.Сэргэлэн: Салбарын яам малыг эрүүлжүүлэх асуудлыг цогцоор нь авч үзнэ
Малчдын улсын зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр тусгасан олон ажлыг малчид, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж улмаар цаашид орон нутагт хэрэгжүүлэх юм. Мөн түүнчлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдэд малчдаас санал авч, хуулийн төсөлд тусгуулах аж.
Малчдын зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм....
ОУВС-гийн эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршлаа
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн үйл ажиллагаа эхэлж, эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршлаа.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл одоогоос 13 цагийн өмнө хуралдаж, Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг баталсан.Тэгвэл дөнгөж сая эхний ээлжийн санхүүжилт болох 27.9560 сая зээлжих тусгай эрх /ЗТЭ/ буюу ойролцоогоор 38.6 сая ам.доллар Захирлуудын зөвлөлийн баталснаар Монголд орж ирлээ. Эхний санхүүжилт 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах талаар ОУВС-гийн...
“ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТЫН ХӨТӨЛБӨР” Монголд хэрхэн хэрэгжих вэ
Монгол Улсад өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” /Extended Fund Facility/ хэрхэн хэрэгжих талаар товч танилцуулж байна.
Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл Монгол Улсын эдийн засагт тулгарсан учир Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийг сонгож, хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. ОУВС Монголын хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгээ илгээн, 6 сарын хугацаанд хэлэлцээ хийн, энэ оны хоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн. Ингээд ОУВС-гийн гол хөтөлбөрүүдийн нэг...
М.Энхболд: Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл наашилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр “Шударга, хөгжингүй Дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” байгууллагын Олон улсын бага хуралд оролцлоо.
Энэ удаагийн бага хуралд Англи, Австрали, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Морокко, Судан, Энэтхэг, Израйль, Палестин зэрэг таван тивийн 30 гаруй улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцож байгаа бөгөөд хурал хоёр өдөр үргэлжлэх юм...
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гардуулав
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 78 дугаар Захирамжаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан билээ.
Тус ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт...
Элчин сайд нарыг томиллоо
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10:19 цагт гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүний нэг нь Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлэн шийдвэрлэсэн юм.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Аюулгүй байдал, гадаад...
Монгол Улсад 5.5 тэрбум ам.долларын зээл авах эрх нээгдлээ
Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогын хүрээнд Монголын Засгийн газраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн. Хүсэлтийн дагуу ОУВС-гийн зөвлөл Монголын цагаар урд шөнө хуралдаж, Монголыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Сангийн яам, Монголбанкны төлөөлөл болон ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр монголын цагаар 04:00 цагт хуралдаж...
Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин гардууллаа
Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийнхаа Эрүүл мэндийн нэгдсэн төвд яаралтай түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө. Энэхүү машин нь Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Тухайлбал, зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан өвчтөнг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
7.1
°
C
7.1
°
7.1
°
49%
1kmh
40%
Пүр
0
°
Баа
0
°
Бям
-0
°
Ням
-5
°
Дав
-4
°
- Advertisement -