4.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ...

Улсын Их Хурлын дэд дарга Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.08.28) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд манай хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд хадгалагдаж, хоёр улсын парламентын хоорондын харилцаа тогтвортой хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын...

Өвлийн аялал жуулчлалыг дэмжин ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, 2023 онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. https://www.youtube.com/watch?v=erTwPjoQNCM

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр бодит ажлууд хийж байгааг сайшааж, Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал чухал хувь нэмэр...

Засгийн газрын хуралдаанаар 24 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна.

Зөвлөлдөх санал асуулгаар улс орны тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хөгжлийн гарцаа тодорхойлно

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.  Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан. Мөн зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж,...

Япон Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хоёр...

Д.Амарбаясгалан: Удирдах албан тушаалтнууд иргэдийн санал гомдлыг шууд хүлээн авч, шийдвэрлэх ёстой

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийг илүү шуурхай, хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв. 11-11 төвийг өргөтгөн шинэлчилснээс хойш буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2022.09.05) 70455 иргэн хандсанаас 26654 иргэний өргөдөл, гомдлыг системд бүртгэн холбогдох төрийн байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлт 87 хувийн гүйцэтгэлтэй байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгчтэй уулзаж, “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо

-Дэлхийд тулгарсан энэ сорилтыг даван туулахад эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал хэрэгтэйг "Зуны Давос" онцолж байна- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийв.  

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл зэрэг хүмүүс оролцлоо.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
70%
4kmh
75%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ