27.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 16, 2024

Улс төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар цөлжилт, экосистемийн доройтлын асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн...

2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр өргөн барилаа.

У.Хүрэлсүх: Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ. “Тэрбум мод” үндэсний...

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг бүртгэх,...

Газрынхаа гэрчилгээг ирэх сараас цахимаар хэвлэн авдаг болно

Ирэх сараас газар эзэмшигч, өмчлөгч иргэн өөрийн газрынхаа гэрчилгээг цахимаар хэвлэн авах боломжтой болсон тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэв. Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Авлигын индексийг бууруулах ажлын багаас Засгийн газрын хуралдаанд хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулжээ. Тус ажлын баг төрийн үйл ажиллагааг цахимжуулах, шат дараатай дамжлага, лицензийг бууруулах чиглэлд дээрх ажлыг хэрэгжүүлсэн байна. ХЗДХ-ийн сайд...

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үндсэн чиглэлийн төсөлд: Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд нэмэх, хасах 2 хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах;КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд...

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах түр журмыг хүчингүй болголоо

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдлээ. 5286 хүн эдгэрлээ. Маш хүнд 384 иргэн байна. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус хуралдааны эхэнд өглөө. Мөн улсын хэмжээнд 27 мянган ортой. Энэ орны 50 орчим...

Намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулганаар, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон байна. Энэ хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын...

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо. Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж...

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун, нүүрс тээврийн асуудлаар уулзалдлаа

Шадар сайд өчигдөр /2021.09.21/ Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг байлцуулан БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун, нүүрс тээврийн асуудлаар уулзалдлаа. Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо. Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
27.1 ° C
27.1 °
27.1 °
17%
6kmh
0%
Баа
11 °
Бям
11 °
Ням
19 °
Дав
25 °
Мяг
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ