-11.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 22, 2024
Нүүр Онцлох Д.Сумъяабазар гурван “давхар дээлтэй” болохоор санаархаж байна

Д.Сумъяабазар гурван “давхар дээлтэй” болохоор санаархаж байна

Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. Тэр ч утгаараа Аварга цолтой бөх УИХ-д нэр дэвшингүүт сонгосоор өнөөдөр УИХ хэд хэдэн бөхтэй болоод авлаа.

Гэвч их спортоос улс өрд орсон аваргууд болох  Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга нар өнөөдөр УИХ-д хаа нэг үг хэлж байгаа харагддаг. УИХ-ын чуулганд бараг үг хэлдэггүй гишүүний тоог нэгээр нэмсэн бөх нь  Д.Сумъяабазар аварга.

Арга ч үгүй биз иргэд МАН-аас л бол бор халзан туулай байсан ч сонгох дээрээ тултал ард түмнийг АН туйлдуулсан. Тэр ч утгаараа энэ удаагийн парламентад бизнес эрхлэгч, бөх, дуучин гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсээс УИХ бүрдсэн. Улмаар мэргэжлийн бус засгийн газрыг бүрдүүлж, зарим нэг нь тохиролцоо, найраагаар сайд болсон.

Тохиролцоо, найрааны сайд нарын нэг нь Д.Суъяабазар аваргыг гэдэг “бор шувуу” нисдэг. Дүү нь Ерөнхийлөгчийн сонгуулиар АСА явуулын станцаа ажиллуулаад Монгол ялвал ахыгаа сайд болгоно гэх тохироо хийгдсэн, тохиролцоо ёсоор ах нь сайд болсон гэдгийг МАн-ын ярьдаг.

Уг бор шувуу нисэх болсон нэг үндэслэл нь ямар ч уул уурхайн мэдлэггүй хүн салбарын бодлого тодорхойлж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын намтар түүхийг харвал уул уурхайн мэргэшсэн удаагүй юм билээ.

Мэргэжлийн бус сайдын гайг өнөөдөр Монголын бүх жолооч нар эдэлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад бензин түүхэндээ байгаагүй өндөр үнэтэй болсон.  Шатахуун импортлогчид нь сайдынхаа “судсыг атгаад”  хулгайч муур шиг бага багаар үнээ нэмсээр байгаа. Хэрвээ мэргэжлийн сайд байсан бол асуудал өнөөдөр арай өөр байх байсан биз…

Давхар дээлтэй, мэргэжлийн бус сайдтай холбоотой бас нэгэн бор шувуу сүүлийн үед нисэх болсон. Тодруулбал давхар дээлтэй Д.Сумъяабазар дээлээ нимгэлэх биш харин ч зузаалахаар төлөвлөөд байгаа гэнэ. Түүний гурав  дахь дээл нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох. Тэр ч утгаараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хэсэг бүлэг хүмүүсийг хөлслөн, Нийслэлийн МАН-ын УЗ-ийн эсрэг турхирч багагүй мөнгө хаясан гэдгийг МАН-ынхан хэлсээр байна.

Намаас гарсан энэ “бор шувуу” үнэн байх магадлал өндөр. Харин давхар дээлтэй, мэргэжлийн бус сайд  зуны халуун цагт дээлээ нөмгөлөх үү? Давхарлах уу гэдгийг цаг хугацаа харуулах болно.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.