Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн есөн дүүрэгт нийт 403 сонгуулийн санал авах хэсэг байгуулжээ. Сонгуулийн хэсгүүдийг төрийн өмчийн сургууль цэцэрлэг хорооны байруудад байгуулсан байна.
Хувийн өмчийн 28 байрыг түрээслэн 20 орчим сая төгрөг зарцуулсан гэнэ. Сонгуулиар нийслэлд 4077 төрийн албан хаагч ажиллана. Нийслэлд нийт 936 мянган сонгогч санал өгөх юм байна.