Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна

Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль 2023 онд батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, Ёс зүйн хороо, байгууллагын удирдлага, Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх, гомдол, мэдээлэл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, тайлагнах үйл ажиллагааг зохицуулсан. 

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 05 дугаар тогтоолоор “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд орон тооны бус Ёс зүйн дэд хороог байгууллаа.


Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр НОБГ-т зохион байгуулж байна.


Зөвлөгөөнд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад Ёс зүйн хорооны ажиллах хууль, эрхзүйн үндэслэл, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, амжилт хүссэн юм. 


Анхдугаар зөвлөгөөнд ОБЕГ, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд,  нарийн бичгийн дарга нар оролцож байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here