19.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Спорт

Саиед Моллаи хүрэл медаль хүртэв

Бишкек хотноо зохион байгуулж буй жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Саиед Моллаи хүрэл медаль хүртлээ. Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Саиед Моллаи 81-ын жинг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камяабиг 1.05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын...

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан дагина” цом Монгол Улсад АНХ УДАА

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн аваргаар шалгарсан багт түр хугацаанд очдог Алтан цомыг 2006 оноос эхлэн дэлхийн улс орнуудаар аялуулж эхлүүлжээ. Цомыг энэ жил дэлхийн 50 гаруй улсын 91 хотоор аялуулах маршрутад Монгол Улс багтсан бөгөөд Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхон Алтан цомыг Улаанбаатар хотод авчирч, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд олон нийтэд үзүүллээ. Энэ цомд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчид эсвэл Алтан...

Дэлхийн чансаанд эрэгтэй сагсчид тавд жагсав

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа тус төрөлд шинэчилсэн чансааг гаргасан байна. Азийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг 3.740.393 оноогоор 5 дугаар байрт бичигджээ. Чансааны эхний 12 байрт орсон АНУ, Монголоос бусад нь бүгд Европын багууд ажээ. Харин Сингапурт...

Гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас  Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон...

МУГТ Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо

“Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм. Манай тамирчин 2018 оны Жакартагийн Азийн Наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн...

“Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд ХБК-ийн сургуулийн сурагч Х.Хүслэн тэргүүн байр эзэллээ

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Одоогоор Монгол улсын есөн сумоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна. ДЭЛХИЙН АВАРГУУДЫГ ЖАГСААЖ ҮЗВЭЛ, 1994 он Б. Бат-Эрдэнэ 1994 он Б. Гантогтох 1995 он А. Сүхбат 1997 он А. Сүхбат 2006 он У. Бямбажав 2007 он У. Бямбажав 2008 он Г. Наранбат 2012 он Г. Наранбат 2012 он Р....

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн маршрут

Тавдугаар сарын 28-ны бямба гарагт олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Марафоны зохион байгуулалтын талаар өмнө нь мэдээлсэн бол энэ удаад гүйлтийн маршрутыг хүргэж байна.   5000 м: /ГАРАА/ - Д.Сүхбаатарын...

3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын 3X3 сагсан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсны шигшээ багийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапурт зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлж, эмэгтэй баг 6 дугаар байрт орсон юм. Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн...

3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг танилцуулж байна

“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл уг ажлыг эхлүүлэхээр 3х3 сагсан бөмбөгийн талбайн байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газраас есөн дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
19.1 ° C
19.1 °
19.1 °
26%
6kmh
40%
Дав
18 °
Мяг
23 °
Лха
9 °
Пүр
10 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ