10.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Спорт

Дэлхийн сагсанбөмбөгийн 3х3-ийн шилдэг 10 тамирчны нэгээр Э.Дөлгөөн тодорлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчнаа албан ёсны www.fiba.basketball сайтаараа дамжуулан Дэлхий нийтэд зарлалаа. Дэлхийн шилдэг 10 тамирчныг өнгөрөгч 2017 онд үзүүлсэн багийн амжилт болон хувийн амжилтаар нь шалгаруулжээ. www.fiba.basketball дамжуулан Дэлхий даяар хүргэсэн байна. Энхбатын Дөлгөөн /ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Улаанбаатар Хангарьд, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тоглогч/ Нас: 25 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Азийн аваргын алт Хувийн амжилт: ФИБА...

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Япон улсад зохион байгуулж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/-ий хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Энэ удаагийн 2017 оны АТАШТ-ий хийн гар бууны 10 метрийн дасгалд 38 тамирчин цэц мэргээ сорин өрсөлдөхөд О.Гүндэгмаа урьдчилсан буудлагад 383 оноогоор тэргүүлсэн. Харин шигшээ тэмцээнд Японы мэргэн бууч Юүкари Кониши 245.3 оноогоор алтан медаль хүртсэн бол...

Ёкозуна Харумафүжи нутаг нэгт залуу бөхөө ийм болтол зодсон...

Нутаг нэгт Монгол сүмочийг / Таканойва Баасандорж / зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон Ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зодог тайлахаар шийдсэн байна. Тодруулбал, Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээрзодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө /2017.11.29/ мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна. Олон мянган жилийн түүхтэй спортын оргил цолонд гарсан хүн алдаа гаргах эрхгүй. Нэг талаар хэдийгээр...

О.Ууганбаатар, Э.Зоригтбаатар нар “Амжилтын хүрэл од” шагнал хүртлээ

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны “Амжилтын хүрэл од” шагналыг жүдоч О.Ууганбаатар, пауэрлифтингийн ОУХМ Э.Зоригтбаатар нар хүртлээ. Тив, дэлхий болон улсдаа нэр алдраа мандуулж, бодитой амжилт гаргасан, тухайн амжилт нь олон нийтэд өндөр үнэлэгдсэн, залуусыг уриалан дуудагч, үлгэр дууриал болсон залуус, хамт олныг МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-оор шагнадаг билээ. Токиогийн их дуулга тэмцээний Монголын жүдо бөхийн анхны эрэгтэй алтан медальт, 2013-2017 оны Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл...

Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.

Б.Гандөл туялзуур сэлэмний өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдож буй Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сэлэмчид гараагаа амжилттай эхлүүлж хүрэл медаль хүртэв. Өсвөрийн тамирчдын хүнд сэлэмний төрөлд Г.Тэмүүлэн /Варриорс/ Э.Тэмүүлэн /УБ Фенсинг/, Х.Ананд, Б.Гандөл /хоёулаа Дуэль/ ур чадвараа сорив. Тэднээс Б.Гандөл туялзуур сэлэмний түүхэнд анх удаа Ази тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр тойргийн 6 тулаандаа...

Монголын бодибилдинг фитнесийн холбоод нэгдэж ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд Ерөнхийлөгч баяр хүргэв. Цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжил, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх...

Ардчилсан хувьсгалын ойн баярын барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлэв

Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий найм даван түрүүллээ. Ардчилсан хувьсгалын түүхт ойн баярт зориулсан энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх, Монгол Улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэв.

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн болно

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.  Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос өнөөдөр /2022.11.16/ хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби...

Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ. Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
10.1 ° C
10.1 °
10.1 °
53%
3kmh
0%
Ням
19 °
Дав
24 °
Мяг
23 °
Лха
18 °
Пүр
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ