6.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 7, 2024

Спорт

Д.Сумъяа ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийн салхийг хагаллаа. Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов.

Самбочид Азийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Индонез улсад болж байгаа “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Манай 48 кг-д барилдсан самбо бөхийн эмэгтэй бөхчүүд болох Ганбаатарын Наранцэцэг, Баасансүрэнгийн Ойдовчимэд нар “Жакарта-2018” Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдаж, Г.Наранцэцэг түрүүлж, Б.Ойдовчимэд аман хүзүүдлээ. Азийн наадмын түүхэнд бичигдэх энэхүү барилдааны эзэд болох Б.Ойдовчимэдийн хувьд Казахстан, Узбекстан, Индонезийн бөхийг тус тус ялж шигшээд тунасан бол...

О.Ууганбаатар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

Индонез улсад болж байгаа Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрлийн төлөө БНСУ-ын жүдоч Лее Сэунгсу-тай барилдаж ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хан Хээжү-тэй барилдаж хожигдов.

М.Уранцэцэг Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

Индонез улсад болж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг БНАСАУ-ын бөх Жон Юү Саныг цэвэр Азийн наадмын хүрэл медаль хүртлээ. Өчигдөр барилдсан манай жүдогийн тамирчдаас хоёр эмэгтэй жүдоч медалийн төлөө үлдсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ганцэцэг өрсөлдөгчдөө ялагдлаа.

Байт харваачид Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэллээ

Азийн XYIII спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг анх удаагаа Азийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарлаа. Өнөөдөр эрэгтэй багийн тамирчид хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 0:6-гаар хожигдсон бол холимог багийн тамирчид мөн БНХАУ-ын багт 2:6-гаар хожигдож түүхэндээ анх удаа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Манай байт харваачид олимп, дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, шуугиан тарьсан нь цаашид энэ амжилтаа улам ахиулах боломж...

Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, Азийн наадмын аварга боллоо

Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож Азийн наадмын аварга боллоо. Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа хоёрдугаар байраар шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9...

Э.Бэхбаяр Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн 57 кг-д аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдаж 8:2-оор ялж, алтан медаль хүртэн Монголын баг тамирчдын анхны медалийн салхийг хагаллаа.

Азийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд 16 орны тамирчин өрсөлдөнө

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор энэ сарын 17-26-нд “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” Улаанбаатар хотноо болно. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Одоогоор тэмцээнд оролцохоор Австрали, Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг 15 орны 46 тамирчин мэдүүлгээ ирүүлсэн бол манай улсын 70 гаруй тамирчин бүртгүүлжээ. Мөн “Ази тивийн залуучуудын аварга...

Монголын шигшээ баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигджээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 22-ны өдөр шинэчлэн гаргажээ. Уг чансааг ОХУ-ын баг тэргүүлсэн бол Монгол, Украины шигшээ багууд удаалсан байна. Манай шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа дэлхийд шуугиулж, шилдэг багуудын эгнээнд багтаад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард Филиппиний Манила хотод болсон FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, шилдэг наймд шалгарсан....

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
6.1 ° C
6.1 °
6.1 °
52%
0kmh
0%
Лха
13 °
Пүр
13 °
Баа
6 °
Бям
11 °
Ням
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ