5.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Нийгэм

Галт тэрэг том оврын автобустай мөргөлдсөнөөс нэг хүн амь эрсэджээ

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн 4 км-ын гарам гэдэг газар иргэн Б-гийн жолоодож явсан “Волва Шаланз” загварын том оврын автомашин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал, тус машин нь Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан байна. Ослын газар...

Нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд зуд нүүрлэжээ

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Үүнд Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд цагаан зудтай буюу цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын...

Цэргийн бүртгэлд “e-Mongolia” системээр бүртгүүлэх боломжтой

Улс орон даяар цэргийн бүртгэл энэ сарын 5-наас эхлэхтэй холбогдуулан БХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, ХХМТГ-аас цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-22-ныг хүртэл явагдана. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж хэлэхдээ,...

Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх хурлын товыг зарлагдахгүй байна гэв

НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 16 гишүүн НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаархи өргөх бичгийг энэ сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Улмаар НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл хуулийн дагуу өнөөдөр Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч тов нь зарлагдахгүй байгаа тул НИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий хэвлэлийнхэнд хандлаа.  Мэдээллийн эхэнд төлөөлөгчид НИТХ-ын ээлжит бус...

Монгол Улсын нүүрсний экспортод цар тахал сөргөөр нөлөөлж байна

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ Ковид-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын хилийн боомтуудад импортыг хатуу хязгаарласнаас болж энэ долоо хоногт БНХАУ-руу экспортолж буй Монгол Улсын коксжих нүүрсний экспортын хэмжээ доогуур түвшинд хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд Ганцмод боомт дахь Монголын нүүрсний хоногийн гаалийн бүрдүүлэлтийн дундаж тоо 50 тээврийн хэрэгсэлээс хэтрээгүй нь 2021 оны 3 дугаар...

Томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна

Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6.150 хүүхдийг улирлын...

Н.Уртнасан сайд Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо

Хурлыг БНСУ-ын Байгаль орчны яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулж байгаа бөгөөд цахимаар болон биечлэн 400 гаруй төлөөлөгчид оролцож, эх дэлхийгээ хамгаалах үйлсийн төлөө нэгдэн санал солилцов. Энэхүү форум нь 2022 оны 2-р сарын 28-наас 3-р сарын 2-ны хооронд зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн (UNEA-5.2) 5 дугаар чуулганд оролцогч талуудын байр сууриа илэрхийлэх платформ болдог. НҮБ-ын Байгаль...

Цагдаагийн нэр барьж дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, энэ сарын 26-ны өдөр дайчлан баривчилжээ. Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч үйлдэж байжээ. Уг этгээд нь шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг...

Азийн сангаас 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа

АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа. Тус хандивыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт гардуулан өглөө. Шинэ төрлийн коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангаас нэг...

Найман байршилд 1050 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил, Сүхбаатар дүүргийн хоёр байршил, Баянзүрх дүүргийн нэг байршил, Баянгол дүүргийн нэг байршил, Хан-Уул дүүргийн хоёр байршил байна. Эдгээр байршилд холбогдох байгууллагын 1050 ажилтан, алба хаагч, 40 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
5.1 ° C
5.1 °
5.1 °
75%
1kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
14 °
Пүр
17 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ