Улаанбаатар-Бангкок чиглэлд долоо хоногт нэг удаа тогтмол нислэг үйлдэж байна
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил -2023-2025” арга хэмжээний хүрээнд Агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжиж 1 жилийн хугацаанд Улаанбаатар- Банкок чиглэлийн шууд нислэг хийх ба өнөөдөр хоёр дахь нислэгээ амжилттай хийлээ. Ингэснээр шууд -хямд-хүртээмжтэй нислэг хийх боломж бүрдэж байна.
ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг...
Япон цэргийн цогцолборт сакура тарив
Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Япон цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний цогцолборт 20 ширхэг сакура тарив.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон Япон улсын Өмнөд Азийн Найрамдлын Холбооны Олон нийтийн эрх ашгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Шинэболд” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Талууд Сакура тарих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд Япон цэргийн дурсгалд...
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн...
"18 дугаар сургуулийн сурагчдын хордсон шалтгааныг шүүх шинжилгээний байгууллага тогтооно"
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө...
1072 ширхэг хувьцаатай холбоотой худал мэдээлэл гарч буйг сэрэмжлүүлэв
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах болсон талаар тус компаниас мэдэгдэв.
Тухайлбал,"Онлайнаар хувьцааны данс нээж байна, энд бүртгүүлж дансаа нээлгэнэ үү, 1072 хувьцааг худалдаж авч байна” гэх зэрэг зар мэдээлэл, цахим холбоосууд нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна.
Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм.
Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг...
Монгол, Кубын талууд боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх болов
“Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах арга хэмжээ өчигдөр БСШУСЯ-ны Соёмбо танхимд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нар байлцав.
Хэлэлцээрт Монголын талыг төлөөлж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар,...
“Чингисийн хүүхдүүд” УСК-ны хөгжим шилдэг бүтээлээр шалгарчээ
ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын кино наадамд БНСУ, Испани, Гүрж зэрэг олон улсын уран бүтээлчид оролцсоноос хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл шилдгээр шалгарчээ.Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин, хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд бүтээлээрээ тус шагналыг хүртсэн юм. Тиймээс өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын...
Малчид малын тэжээлийг урамшууллын мөнгөндөө дүйцүүлэн авах боломжтой
ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоор ахлуулсан "Шуурхай штаб" Булган, Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Өвөрхангай аймаг нийт 28446 малчинтай, 2017 оны урьдчилсан дүнгээр нийт 5548,3 мянган мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 58.1 хувьтай бэлтгэсэн байна. Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор аймгуудад нийт 4.5 тэрбум төгрөг олгосон. Үүнээс Өвөрхангай аймагт мал болон сумын тоонд харьцуулан 423.4 сая төгрөг олгосон юм.
"ӨВӨЛ,...
Залууст ээлтэй, соёлтой үйлчилгээ явуулахыг уриаллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нарантуул Олон Улсын худалдааны төвтэй хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” ОУ-ын худалдааны төвөөс эхлэн зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мандуул, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд,...
Өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангахыг үүрэг болгов
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-7.9
°
C
-7.9
°
-7.9
°
32%
6kmh
0%
Бям
-7
°
Ням
-6
°
Дав
-5
°
Мяг
-4
°
Лха
-3
°
- Advertisement -