16.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Нийгэм

Шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байхыг анхааруулав

Улсын хэмжээнд өнгөрсөн хоёр, гурав хоногт үргэлжлэн орсон цасны улмаас орон нутгийн зам, даваанд халтиргаа, гулгаа үүсч байгаа ч одоогоор албан ёсоор хаасан зам байхгүй гэдгийг Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв. Өчигдөр буюу энэ сарын 09-нд орсон их хэмжээний цасны улмаас Өвөрхангай аймгаас Баянхонгор орох зам болон Дундговь аймгийн Ногоон дов орчмын замд халтиргаа үүсч түр хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Дээрх аймгуудын удирдлагуудын холбогдох албаныхан...

Машины хучлага алдагдах нь ихэсчээ

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад машины хучлагаа алдлаа гэсэн дуудлага ихээр ирэх болжээ. Иймд иргэдийг машинаа ил задгай талбайд орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх, машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг учир иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол...

Бензиний үнийг нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэдээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй. Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл...

Газрын маргаантай гомдлыг хүлээн авна

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогтоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа...

"Тогтвортой хөгжил-сургуулийн өмнөх боловсрол" уриан дор зөвлөлдөж байна

Сургуулийн өмнөх боловсролын салбарынхан "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" уриан дор энэ сарын 08, 09-ний өдрүүдэд зөвлөлдөнө. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөнд СӨБ-ын салбарын багш, ажилтан, судлаач, хүүхэд хамгаалал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг өргөн хүрээний төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцож байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1400 гаруй цэцэрлэгт 256720 хүүхэд хамрагдаж, 27 мянга гаруй багш ажиллаж байна. Монгол...

“НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга...

Монголын сайхан бичигтнүүд тодорлоо

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Монголын сайхан бичигтэн шалгаруулах 21 дэх удаагийн улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ.  ...

2017 онд махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдлээ

Мал, махны экспортын нөөцийн мэдээлэл Экспортлох махны нөөц нь малын тоо, малын өсөлт, хүн амын хэрэглээтэй шууд холбоотой. Сүүлийн 5 жилийн статистик судалгаагаар жилд 10-12 сая толгой малыг мал аж ахуйгаас хүнсэнд нийлүүлжээ. Хүнсэнд бэлтгэсэн малын тоог нийт малын тоонд харьцуулснаар хонь 23%-ийг, ямаа 21%-ийг, үхэр 16%-ийг, адуу 10%-ийг, тэмээ 7%-ийг тус тус эзэлж байгаа юм. 2017-2018 онд мал аж ахуйд хэрэгжүүлж буй мал сүргийн товарлаг...

Өмнөх оны НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Татварын ерөнхий газраас албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтын авахын тулд нэгдүгээр сарын 8-нд багтаан 2017 оны 1-12 сарын 31-нийг хүртэл худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг баримтын мэдээллийг бүртгүүлсэн байхыг анхаарууллаа. НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын ерөнхий газарт...

Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
33%
5kmh
20%
Ням
19 °
Дав
25 °
Мяг
20 °
Лха
14 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ