-29.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 22, 2024

Нийгэм

БХЯ-ны хамт олон М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөг хандивлав

БХЯ-ны хамт олон хүндийн өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөгийн хандив өглөө. М.Номин-Эрдэнэ нь өнгөрсөн намар хүнд түлэгдэж, БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт 65 сая төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай болжээ. Түүний аав дэд хурандаа Мөнхжанцан Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм. Тиймээс хамт олон нь М.Номин-Эрдэнэд туслахаар шийдвэрлэж нэг өдрийн цалин буюу нийт зургаан сая төгрөг хандивласныг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ...

“Авирагч сэтгүүлч-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос өнөөдөр сэтгүүлчдийн дунд Спорт авиралтын “Авирагч сэтгүүлч 2017” нээлттэй тэмцээн зохион байгуулллаа. Энэхүү тэмцээнд Өнөөдөр, Өдрийн сонин, Засгийн газрын мэдээ сонин, Боловсрол, ETV, Масс агентлаг, emegteichuud.mn, zindaa.mn, times.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 19 тамирчин оролцож, авхаалж самбаа, эр зоригоо сорилоо. Ийнхүү тэмцээний эрэгтэй төрөлд МУИС-ийн Спортын сэтгүүлчийн дөрөвдүгээр курсын оюутан Э.Сайнбилэг тэргүүлж, “GoGo” цахим...

Шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө

“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож, хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, бусад эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өнөөдөр өргөмжиллөө. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан, нийслэлийн иргэд оролцсон юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй...

“Хүүхдийн баяр”-аар 280 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэнэ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ. Мөн бяцхан хүүхэд, багачуудын оролцсон “Явган парад” болох ажээ. Тэгвэл энэ өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй баяраа тэмдэглэн...

Цагдаагийн хотхоныхон дөрвөн жил хэрэглээний халуун усгүй амьдарч байна гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тэрээр оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа төдийгүй  гэр хороололд амьдарч байгаа мэт усаа халаан хэрэглэсээр өдийг хүрээд байгаа аж. Харж байгаачлан  энэ байр бол Академийн 16 дугаар байр юм. 2013 онд ашиглалтанд орсноосоо хойш хэрэглээний ямар ч халуун усгүй өнөөдрийг хүрчээ....

Хүүхдийн баяраар Амарын гудамжны автозамыг түр хаана

Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ...

Их засварт байсан найман троллейбусыг үйлчилгээнд гаргажээ

Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай. Харин тус баазын 47 троллейбуснаас зөвхөн 30 нь л үйлчилгээнд гардаг байсан юм. Үлдсэн 17-гийнх нь 12 троллейбусанд...

Бяцхан Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж байна

Соробанчдын Үндэсний аварга шалгаруулах тэмцээн Монголын Үйлдвэрчний Соёлын төв ордонд болж байна. Үндэсний аварга шалгаруулах тэмцэээнд 36 цэцэрлэгийн 570 гаруй хүүхдүүд оролцож, найман минутанд 200 бодлого бодож уралдаж байгаа ажээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүд Индонезийн Балид арванхоёрдугаар сарын 9-10 нд болох цээж тоолол Соробан сампингийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд оролцох эрх авах юм байна. Тус тэмцээн өмнө нь...

Аялал жуулчлалын жишиг бүс байгуулна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүргүүдэд ажиллах хуваарийн дагуу Баянгол дүүрэгт өчигдөр ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй "Гандан Хүрээ гудамж" төслийг танилцуулах арга хэмжээнд оролцсон юм. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо. Гандантэгчэнлэн хийдийн хувьд Улаанбаатар хотын төв хэсэг байрладаг бөгөөд ард...

Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаал гарган Соёмбот уулын газар ашиглаж байсан “Аялж Уул” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан. Улмаар Соёмбот уулын бэлд байшин барихаар ухаж эхэлсэн газрыг нөхөн сэргээх ажлыг “Аялж Уул” компаниар гүйцэтгүүлж эхэлсэн байна. Тус газрыг тэгшилсний дараа мод тарих зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69%
0kmh
3%
Дав
-12 °
Мяг
-15 °
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ