-11.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Фото мэдээ

Хичээлийн шинэ жил эхэллээ

Хүүхэд, багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил ийн эхэлж байна.

АШУҮИС-ийн багш нар шинэ захирал Ж.Цолмонг огцрохыг шаардав

АШУҮИС-ийн байранд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ажлаасаа халагдсан багш, ажилчдын төлөөлөл эсэргүүцэл илэрхийллээ. Тодруулбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж. Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон бөгөөд тэрбээр багш ажилчдыг ямар ч үндэслэлгүйээр халж сэлгэх болсоныг тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байна.  

Хотын дарга нийслэлийн тохижилтын ажилтай танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргүүдийн жишиг гудамж, жишиг айл өрхийн тохижилтын ажилтай танилцлаа. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо – Миний гудамж” аяныг нийслэлийн 9 дүүрэгт зарлаад байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, өөрсдийн эзэмшлийн хашааг хэрхэн тохижуулсан байгаатай танилцсан...

Евразид ховорт тооцогдох археологийн олдворуудыг дэлгэлээ

Монголын Үндэсний музейн судлаачид Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар өнөөдөр танилцууллаа. Монголын Үндэсний музейд болсон хэвлэлийн бага хуралд оролцсон музейн захирал Д.Сүхбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, секторын эрхлэгч, археологич, антропологич Ц.Одбаатар, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Н.Төрбаяр, Германы Максбланкийн хүрээлэнгийн ажилтан Вильям Тайлор нарын судалгааны багийнхны дуулгаснаар 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын...

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа. МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...

Байгаль хамгаалагчид шинэ техник хэрэгсэлтэй боллоо

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га талбай бүхий нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах нь чухал юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдад орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2018 оны “Toyota Land cruiser-76” маркийн автомашин 1, БНХАУ-ын “Sanya Motorcycle” үйлдвэрийн 2018 оны 14 ширхэг мотоциклийг нийслэлийн Засаг даргын Ногоон...

Байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий...

БНСУ-аас 212 сая төгрөгийн үнэтэй, үзмэрийн шилэн хорго хандивлав

Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ. Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд...

Дарь-Эхийн авто замыг энэ долоо хоногт засварлаж дуусгана

Усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, 500 орчим метр авто замд эвдрэл үүсгэн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудыг шинэчлэх хөрөнгө санхүүжилтийг нөөц хөрөнгөнөөсөө шийдсэнээр Дарь-Эхийн авто замыг засварлах ажил эхэллээ. Улаанбаатар зам засвар,...

Улаанбаатарт шинээр баригдаж байгаа дөрвөн гүүр 2020 онд иж бүрэн ашиглалтад орно

Нийслэл хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн барилгын шинэчлэлийн ажил хийгдэж байна. Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих төслийн ажлын талбайд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг очлоо. Гүүрийн барилга шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Гүүрийн барилгын ажил энэ оны 5 сард эхэлсэн юм. Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл 4 эгнээгээр зорчих боломжтойгоос...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
67%
8kmh
40%
Дав
-15 °
Мяг
-14 °
Лха
-8 °
Пүр
-8 °
Баа
-3 °
- Advertisement -

Шинэ мэдээ