Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгав
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав. Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан...
Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж нүцгэн жагслаа
УИХ-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн нүцгэн жагсаал боллоо. Уг жагсаалтай зэрэгцэн шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн машинтай жагсаал мөн болов.
Машинтай жагсагчид дуут дохиогоо дуугарган Төрийн ордныг гороолсон бол нүцгэн жагсагчид “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн алдааг яаралтай залруулах арга хэмжээ ав”, “Эрх мэдэлтэн та бүхэнд шударга ёс байна уу", "Ард түмний хэсэг болсон иргэдээ Засгийн газар харж хандаач", "Монголын цагдаа нохойд барьдаг мод биш" зэрэг лоозонг барьж...
Шинэ бүтээлийн дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж эхэллээ
“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУА хамтран "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ.
Энэ хүрээнд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, академич Ш.Болд, ШУА-ийн Эрдэм шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж, Анагаах ухааны саалбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан нар нар салбар салбарын шинэ номоо...
Тэтгэврийн зээлгүй болон бага зээлтэй ахмадуудын жагсаал
Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадын төлөөлөл болон Шинэн, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэлээс тэтгэврийн зээл тэглэх асуудалтай холбогдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.
Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ
Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаад хүртээв. Шагналыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан гавьяаг нь үнэлж дээрх шагналыг олгожээ. Тэрбээр, “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн...
Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд...
Байгаль орчны салбарынхан нээлттэй ажиллалаа
“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг 1972 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг.
НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцолсон юм. Тиймээс ч энэ өдөр улс бүр тодорхой зорилт дэвшүүлэн олон арга хэмжээ зохион байгуулдаг.
Тус өдрийн хүрээнд энэ сарын 3-5-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд,...
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгээс
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгдлээ.
Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна. Уран хатгамалын үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 8 хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.
...
Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их” бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцрын агууламж 2.8%-иар их, PM2.5 тоосонцор,...
Эмч нар шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдлээ
Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан цагаан жагсаал Ялалтын талбайд болж 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон эмнэлгийн төлөөлөл оролцож дуу хоолойгоо Төр Засаг, УИХ-д сонордууллаа.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороодын 5 мянга гаруй хүн цуглажээ. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлага тавьж “Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол бид ажил хаялт...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
0%
Ням
-13
°
Дав
-14
°
Мяг
-8
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -