15.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Фото мэдээ

Евразид ховорт тооцогдох археологийн олдворуудыг дэлгэлээ

Монголын Үндэсний музейн судлаачид Увс, Хөвсгөл, Орхон, Төв аймгийн нутагт Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн шинэ олдвор, дурсгалыг малтан судалсан талаар өнөөдөр танилцууллаа. Монголын Үндэсний музейд болсон хэвлэлийн бага хуралд оролцсон музейн захирал Д.Сүхбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, секторын эрхлэгч, археологич, антропологич Ц.Одбаатар, БНХАУ-ын Ардын их сургуулийн докторант Н.Төрбаяр, Германы Максбланкийн хүрээлэнгийн ажилтан Вильям Тайлор нарын судалгааны багийнхны дуулгаснаар 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын...

Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ. Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Тэрээр хэлэхдээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм...

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн...

Япон хүүхэлдэйн үзэсгэлэнгээс

Япон сан болон Монгол Улс дахь Япон Улсын ЭСЯ-наас зохион байгуулж буй "Япон хүүхэлдэйн үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдлээ. Тус үзэсгэлэн тавдугаар сарын 9-нийг хүртэл олны хүртээл болно.

“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн Төв талбайд гарч байна

Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх...

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний медальтнууд эх орондоо ирлээ

12 дахь удаагийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдсан. Тэгвэл тус ДАШТ-ний 48 кг-ын жинд 2021, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, улсын 6 удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 54 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал хүрэл медаль хүртэж,...

Усанд автсан байршилд эрсдэлийн үнэлгээ хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчмын үерт автсан байршилд ажиллан, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ хэсгийн усанд автсан бүсэд 28 айл амьдардаг бөгөөд тэдгээрийг нүүлгэн шилжүүлээд буй. Хан-Уул дүүргийн удирдлагуудын зүгээс усанд автсан хэсэгт амьдарч буй 10 өрх газрын бичиг баримтгүй, түрээсээр...

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Баянзүрх дүүргийн 1709 дүгээр санал авах байранд очиж, саналаа өглөө. Тэрбээр санал өгснийхөө дараа “Монголын ард түмнээс шууд сонгогддог Ерөнхийлөгч гэдэг бол төрийн дээр сандайлсан намуудыг, улстөрчдийг хариуцлагатай, сахилга баттай байлгах ёстой тэргүүн юм. Монголын улс төрд өнөөдөр хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга бат, хариуцлагыг чанд сахин хэрэгжүүлснээрээ улс төрд, нийгэмд хариуцлага...

“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа. Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

2022 оны нэгдсэн төсөв болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
15.1 ° C
15.1 °
15.1 °
44%
2kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
14 °
Пүр
17 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ