Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна. Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан. УИХ-ын дарга уг аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж буй бөгөөд Жинст, Богд, Бууцагаан, Бөмбөгөр сумдын малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Х.Нямбаатар: Алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их, дээд сургуулиудтай холбоотой зарим асуудлыг...
З.Золжаргал: “Бортого” хэрэглэснээр түлшээ хоёр дахин хэмнэж, утааны бохирдлыг 17 дахин бууруулах боломжто
Инженер, зохион бүтээгч З.Золжаргалын уламжлалт зууханд ашигладаг “бортого” хэмээх шинэ бүтээл нь түлшийг хоёр дахин хэмнэж, утааны бохирлыг 17 дахин бууруулж байгаа нь туршилтаар батлагдсан байна. Тэрбээр 2012 оноос эхлэн гэр хорооллын утааны бохирдлыг бууруулах, түлш хэмнэх технологийг сайжруулах судалгааны ажил хийж, шинэ шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж, туршсаар иржээ. Түүнтэй “бортого” бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач....
Музейнүүд өнөөдрөөс үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ
Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид долоо хоногийн хугацаанд улс даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү өдрүүд нь Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл,...
Хөрөнгө оруулалтын хуулиас газартай холбоотой зөрчилтэй, хэрэгждэггүй заалтыг хасна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалт байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад...
Музейнүүд таван өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Соёлын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдөр”-ийг энэ сарын 1-5-нд зохион байгуулж, төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.
Мөн дээрх өдрүүдэд улс даяар бүх музей энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх...
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа...
Хүн бүр сонирхдог ч тэр бүр зориглон ордоггүй шүхрийн салбарт томилогдсон минь албандаа эргэлтгүй зүтгэхийн эхлэл болсон
“Хязгааргүй мөрөөдлийг тээж, түүнийхээ төлөө өөрийгөө дайчлан, хичээж байгаа хүн бүр хамгийн “үзэсгэлэнтэй” харагддаг. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг. Өнөөдөр биш ч маргааш нь заавал биелдэг юм, зорьж л чадвал хэмээн ярих дэслэгч Энхмэндийн Ширнэнг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Тэнгэрийн цэнхэр мандалд дүүлэн нисэх зоригт шонхор, энхийг сахиулагч, спортын олон төрлийн амжилтын эзэн тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч, шүхрийн...
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, мэргэжил,...
4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгааллаа
Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-8.9
°
C
-8.9
°
-8.9
°
73%
7kmh
75%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-18
°
Дав
-12
°
- Advertisement -