Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар усанд автаад байна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг...
Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллана
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Үндэсний их баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд 794 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллана. Мөн төв, орон нутгийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүрүүдийг томилж, шуурхай багууд бэлэн байдалд дуудлагаар ажиллана.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт...
Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгийн зээлээр дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эко усны сав” ХХК-д ажиллалаа.
“Эко усны сав” ХХК-ийн удирдлагууд үйлдвэрлэлийн болон хаягдал дахин боловсруулах явцаа танилцууллаа. Тус компани БНСУ-аас өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эд ашиглан усны сав үйлдвэрлэж байна.
Эко усны саванд...
Нийслэлийн Багануур дүүрэг төрөх эмнэлэгтэй боллоо
Багануур дүүрэгт олон жил хүлээгдээд байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд Ковидын халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх,...
Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдтай нийлээд 21 гишүүнтэй байхаар батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн...
Ардчилсан намаас “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав
ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэхээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, УИХ-ыг тарахыг шаардсан "Онц их хуралдай" жагсаал, цуглааныг Ардчилсан намаас Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав.
Жагсаалд Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан оюутны холбооны төлөөлөл нэгджээ.
АН-ын дэд дарга С.Эрдэнэ, "УИХ-ын зарим гишүүд ШХАБ-д нэгдэхээр “кноп” дарахад бэлэн болжээ. Монгол Улс ШХАБ-д...
Ж.Жанлав-Ойдов: Ур чадварын олимп гэдэг утгаараа өрсөлдөөнтэй боллоо
Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.
Монголын оролцогчдоор гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор Тусгай...
Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дахь салбар нээлтээ хийлээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус төслийн 2 дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ.
120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодогууд,...
"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна.
Мөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12:30 цагт Соёлын Төв Өргөөнд талбай дээр жагсаж байгаа бүх хүнийг хүлээн авч уулзан, нээлтэй ярилцахаар болсон байна.
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
72%
7kmh
100%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -