“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно
Стартегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын оруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.
Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлах юм. Үндэсний баялгийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд
Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ханиад томууны үед Цэргийн госпитал, ТТАХ-дын эмнэлэгт хүүхэд хүлээн авах боломжтой
Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна.
Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал...
АТГ: Нүүрсний хулгайн хэргээр шалгаж байгаа 17 хүний нэрийг зарлалаа
Нүүрсний хулгайн 22 хэргийг мөрдөн шалгаж байгааг АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох мэдээллээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьжээ.
Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан" гэлээ. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрсийг...
Н.Учрал: Мэдээллээ ирүүлээгүй тохиолдолд АТГ-т шилжүүлнэ
“Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчлаад байгаа. Мэдээллийн нэгдсэн Shilen.gov.mn платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 71.56, төрийн захиргааны байгууллага, агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны байгууллагынх 47.3 хувьтай үнэлэгджээ. Ирэх долоо хоногоос дээрх сайтад нийт мэдээлэл хариуцагч байгууллагын нэрийг өнгөөр ялган жагсааж, байр эзлүүлэх аж.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй буюу...
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Норвегийн Тусламжийн Байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөгжлийг дэмжих зорилго бүхий уг төслийн анхны баримт бичиг болох хоёр талын саналыг тусгасан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурагдлаа. Тодруулбал, Норвегийн Тусламжийн байгууллагаас Баян-Өлгий аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төслийн хүрээнд хоёр тал аймагтаа амьдарч...
Эрдэнэс Тавантолгой-өнөө ба ирээдүй
https://www.youtube.com/watch?v=nSJ0c1HsljQ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн...
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах...
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал боллоо.
Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
85%
2kmh
40%
Баа
-3
°
Бям
-4
°
Ням
-14
°
Дав
-14
°
Мяг
-14
°
- Advertisement -