16.1 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 18, 2024

Онцлох

Featured posts

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай горимоор хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг телевизээр, их, дээд сургуулиуд дотоод цахим сүлжээгээрээ заана

Хичээлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр хичээл зааж эхлэх юм. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 170 багш заахаар бэлтгэж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах бөгөөд албан ёсны хуваарийг БСШУСЯ ойрын хугацаанд вэб сайт, пэйж хуудсаараа түгээх юм. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож,...

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлнө

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр...

Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй

Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ...

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэе

Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх; Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх; ...

12 төрлийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалыг үндэслэн томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах...

Уханьд байгаа 31 монгол оюутныг шуурхай татна

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдан шийдвэр гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох сайд нар мэдээлэл хийв. Эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар...

"Халдвар авсан байж болзошгүй нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан"

Коронавирусийн халдвараар нийт өвчилсөн хүний тоо 584-т хүрээд байна. Мөн одоогоор нас баралтын тоо 17-д хүржээ. Өчигдөр Замын-Үүдийн хилээр ирж ирсэн 6 настай охиныг ээжийнх нь хамт коронавирусийн халдвартай байж болзошгүй учир тусгаарласан гэх мэдээлэл гарсан. Охиноос шинжилгээ аваад Хөх хот руу буцаажээ. Харин автобусанд хамт явсан 17 хүнийг одоогоор Замын-Үүдийн нэгэн зочид буудалд тусгаарлаад байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Одоогоор нэг...

312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу...

Хотын Захирагч нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт цогц шийдлийг танилцууллаа

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч танилцуулгыг Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар болон хэвлэл мэдээллийнхэнд хандан танилцууллаа. Тэрбээр “Хотын хүн амын суурьшил, оршин...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
16.1 ° C
16.1 °
16.1 °
33%
5kmh
20%
Ням
19 °
Дав
25 °
Мяг
20 °
Лха
14 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ