-12.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Улс төр

Түүхч Д.Өлзийбаатар, соёл судлаач Ц.Санчир нарт Төрийн шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” болон "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ 2017 оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу...

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа. Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх...

Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томилжээ. Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн...

Х.Баттулгад В.Путин мэндчилгээ ирүүлжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ЭРХЭМСЭГ НОЁН ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА Улаанбаатар хот Хүндэт ноён Х. Баттулга Танаа, Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Манай хоёр орны харилцаа нь найрсаг, сайн хөршийн уламжлалт шинж чанарыг агуулж байдаг билээ. Бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Чингэх нь Орос, Монголын ард түмнүүдийн язгуур эрх ашигт бүрэн нийцэх...

Төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгохыг УИХ дэмжлээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. Энэ талаар Монгол...

Приусны татварыг буцаан олгох асуудлыг 100 хувь дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр нар...

“ПетроЧайна Дачин Тамсаг”-ийг салбарын сайд нар нь ч дийлэхгүй байна

Үе үеийн салбарын сайдууд хийгээд холбогдох албаныхны амыг тэгсхийгээд таглачихдаг газар бол “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК. Аль ч Засгийн үед энэ компанийн асуудлыг хөндсөөр ирдэг ч дорвитой өөрчлөлт орохгүй явсаар өдийг хүрсэн. Тухайлбал, уг компанийг орон нутгийн мэргэжлийн ажилчдыг ажилд авахгүй байна, байгаль орчинд хор хөнөөл учруулж, туслан гүйцэтгэгчээр монгол компаниудыг оролцуулахгүйн зэрэгцээ худалдан авалт, тендерийн мэдээллээ ил тод зарлахгүй байгааг жил бүр л...

Ц.Элбэгдорж:. Монголын нутаг дэвсгэрийг дайруулан Азийг холбосон дэд бүтцийг барих боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ Төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Эрхэм зочид , төлөөлөгчид өө, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев танд болон танай Засгийн газарт гүн талархал илэрхийлье. ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн ...

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаад хүртээв. Шагналыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан гавьяаг нь үнэлж дээрх шагналыг олгожээ. Тэрбээр, “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн...

Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо. Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
52%
5kmh
75%
Мяг
-13 °
Лха
-9 °
Пүр
-5 °
Баа
-7 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ