Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргалаа.
Уг зарлигт:
Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
Төрийн...
Цагаан хуудас уншуулахыг уриаллаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр шударга бусаар төрийн эрхийг булаасан явдалтай эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцож, цагаан хуудас уншуулахыг уриалав.
С.Ганбаатар “Ард түмэн эр зориг гаргаж, Монголынхоо ирээдүйн төлөө, сэрж, сэхээрч сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-ынхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардлаа.
Монголчууд бид ууртай байна. МАНАН төрийн эрх...
Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд Арабын орнуудын говь цөлд хот барьдаг, цөлжилтийн эсрэг баянбүрдүүд байгуулдаг туршлагаас хуваалцаж хамтран...
НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн...
Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.
Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин...
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр Н.Алтанхуяг томилогджээ
Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүний орон тооны бус зарим зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Д.Сосорбарам, Х.Цагаанбаатар, Ч.Отгочулуу, Ц.Бямбажав, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид зөвлөх орон тооны зөвлөхүүд тодорхой болоогүй байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр томилогджээ. Мөн яруу найрагч Ц. Хулан, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөхөөр болсон гэх мэдээлэл байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган хүн саналаа өгчээ
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна.
Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн 1992 оны Үндсэн хууль, түүний хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, Нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал, Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудал, Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх...
Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов.
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1...
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв.
Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлсэн. Цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын...
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудсан байна
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Төрийн ордонд /2023.01.18/ өдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголд...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
85%
3kmh
75%
Лха
-8
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-6
°
Ням
-16
°
- Advertisement -