Д.Эрдэнэбат: Оюутолгой Монголын эдийн засагт огцом тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн
-Ардчилсан намын бүлэг 2012-2016 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм...
Ерөнхий сайдын Санкт-Петербург хотноо хийсэн яриа, хэлэлцээ биеллээ олж эхлэв
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2017 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ.
Тухайлбал, форумын үеэр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев нарын гарын үсэг зурсан “Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай...
Төрийн ордонд өнөөдөр зөвхөн Б.Хурцын асуудлаар хурлууд болж байна
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс Л.Болд, Ж.Батзандан, А.Сүхбат нар оролцож байгаа бол мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож ял авсан А.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа, Ц.Амгаланбаатарын гэр бүл мөн Т.Чимгээгийн төрсөн ах, нөхөр, Дамирангийн Энхбатын гэр бүл, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогбаатар, ТЕГ-ын Улсын төсөв, орлого хяналтын газрын...
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн маргааш эхэлнэ
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2018 оны есдүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд...
Д.Эрдэнэбат:2017 онд улсын өр, татварууд нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгийг хассан...
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.03/ хуралдаж, 2018 онд Ардчилсан намын бүлгийн хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг мэдээллийг сонслоо.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Татваруудын нэмэгдлийг цуцлах хуулийг төсөл санаачлах шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ
2017 онд 200 гаруй хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталсан ч ...
Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн юм.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:
Агаарын бохирдол онц байдлын хэмжээний асуудал болоод байна. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлээч гэж саналаа өгсөн. Өнөөдөр хэлэлцэж байгаа ч,...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэндчилгээ ирүүлжээ
Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа
Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,
Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан засаглал, чөлөөт, нээлттэй эдийн засгийн тогтолцоо, олон улсын аюулгүй байдал болон шудрага ёсны дэг...
Ерөнхийлөгч 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий...
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
ГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад ТЕГ-ын дарга Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хорих тавьсан. Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болсон. Тэдний хоригдох хугацаа дуусч байгаа тул прокуророос тэднийг үргэлжлүүлэн хорих...
Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ.
Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Монгол Улс мах,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
2kmh
100%
Лха
-9
°
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-15
°
- Advertisement -