-12.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Улс төр

ХХААХҮ-ийн сайд  Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа

Уулзалтанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГХАХ-ийн дарга Ё.Занданбал харин ОХУ-ын талаас Бүрэн Эрхт Элчин сайд Азизов.И.К, ахлах зөвлөх Кулаков.В.В, атташе Безруков.С.С нар байлаа. Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 4,2 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээр болсон. Энэ хүрээнд эхний ээлжинд 2,6 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг хүлээн авсан. Харин үлдсэн 1,6 сая...

Шадар сайд Монголын уулын спортын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Отгонтэнгэр хайрханд болсон эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшиний санаачилгаар Төрийн ордонд зохион байгууллаа. Уулзалтад Шадар сайдаас гадна БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн төв, Монголын уулчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Тулга болон уулчдын 20...

Бэлэн мөнгө тараах амлалтаа эргэн харахыг Дэлхийн банк санууллаа

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны...

БНХАУ-тай хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шин Хайминг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Шадар сайдаар томилогдсонд нь Элчин сайд баяр хүргээд бүх салбарт нягт хамтран ажиллаж, тодорхой салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн болон Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн...

ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад...

Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.10.30/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. 2018 оны төсвийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг УИХ-д Засгийн газар өргөн бариад байгаатай холбоотойгоор УИХ...

ХЗДХ сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад хандан Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар асуулга хүргүүллээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдтай холбоотой асуудлаар ТЕГ-аас хийсэн хэвлэлийн хуралд дурьдан зарим асуудлын талаар асуулга тавьсан байна.

У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ...

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар 55 тэрбум төгрөг тараах санал гаргаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлж байгааг Ерөнхийлөгч буруушаасан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга...

2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ. Төсвийн орлогын чиглэлээр: Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
72%
7kmh
100%
Лха
-9 °
Пүр
-4 °
Баа
-3 °
Бям
-7 °
Ням
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ