-12.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Улс төр

2018 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Засгийн газар стартегийн салбар болох МЦХ компанийн хувьцааг худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав. “Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг...

Д.Эрдэнэбат: Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр тэрбум ам.долларын зээл авчихсан байхад валютын ханш яагаад буурахгүй байгаа юм

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэцэв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Банкны хүүг бууруулах тухай асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Сангийн шинэ сайд Ч.Хүрэлбаатар ч гэсэн бууруулна гэж байсан. Миний ойлгож байгаагаар банкны хүүг бууруулахад Монголбанкны бодлогын хүү онцгой нөлөөтэй байдаг. Гэтэл Монголбанкны...

Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болохоор товлогджээ. Хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүнд: Хувьцааны хөрөнгө шийдвэрлэх тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн...

Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэнд ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевт талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд цаашид худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү анхаарах шаардлагатайг тэмдэглэв. Монгол Улс мах,...

Шүүгч, прокуророос бусад бүх төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг бэлнээр тараана гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ онд төсөвт хоёр удаа тодотгол хийж байгаа бөгөөд  эмч, багш нарын цалинг нэмэх асуудал болон хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлаар Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ. Төсвийн байнгын хорооны хуралд Сангийн шинэ, хуучин хоёр сайд оролцож, тодотголтой холбоотой асуудалд хариулт өгч байна.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр  192 мянган төрийн албан хаагчдад нэг...

Д.Сумъяабазар сайд замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ...

Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн санд 72 тэрбум төгрөгийг нэг гишүүнд тэрбум гэж тооцож оруулж ирсэн нь хаанахын ямар тохиролцоо төсөвт ороод ирэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. Харин  УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга  Д.Эрдэнэбат анхаарал татсан асуудлыг хөндлөө. Тэрбээр "Шинэ Засгийн газрын оруулж ирж байгаа төслийн харж байхад шинэ Сангийн сайд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй юм байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээр буюу цалин...

Я.Содбаатар: Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцлоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 30 иргэн авирч байх үед цасан нуранги үүсч ноцтой...

Х.Баттулга: Утаанаасаа салж байж улс орон хөгжинө

- Улстөржихгүйгээр утаанаасаа салъя. Улстөржихгүйгээр улс орноо хөгжүүлье- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Төрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
85%
3kmh
75%
Лха
-8 °
Пүр
-4 °
Баа
-3 °
Бям
-6 °
Ням
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ