Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат...
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж...
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн хүрээнд уран бүтээлчидтэй санал солилцов
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.12.11) “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн төлөөлөл бүхий уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд, “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн уран бүтээлчдийн зүгээс оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчийг хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг нэвтрүүлэх талаар...
Япон Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйг онцоллоо.
Мөн хоёр...
МАН: Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудлыг бусад намтай зөвшилцөж шийднэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцсэн болохыг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэрбээр “Нэгдүгээрт 2024 оны сонгуулийн тойрог, мандат, товтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хоёрдугаарт, Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонслоо. Сонгуулийн тухай хуулиар, хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн тов, автоматжуулсан...
Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) сонсголтой холбоотой хоёр тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн, ХШТХ-ны дарга, Хууль зүй,...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй...
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2023 онд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.12.11) тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах,...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байгаль орчны төлөөлөлтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долоо хоног бүрийн эхний өдрийн ээлжит “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийж байна.
Тэрбээр уулзалтаар байгаль орчны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаар болон орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаатай танилцлаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас...
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ийн гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлав.
Тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан. Мөн хуулийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
74%
2kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-12
°
Мяг
-11
°
- Advertisement -