7.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Спорт

Байт харваачид Азийн наадамд дөрөвдүгээр байр эзэллээ

Азийн XYIII спортын наадамд оролцсон Монголын байт харвааны эрэгтэй болон холимог баг анх удаагаа Азийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарлаа. Өнөөдөр эрэгтэй багийн тамирчид хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай тоглож 0:6-гаар хожигдсон бол холимог багийн тамирчид мөн БНХАУ-ын багт 2:6-гаар хожигдож түүхэндээ анх удаа дөрөвдүгээр байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Манай байт харваачид олимп, дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, шуугиан тарьсан нь цаашид энэ амжилтаа улам ахиулах боломж...

Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, Азийн наадмын аварга боллоо

Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож Азийн наадмын аварга боллоо. Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа хоёрдугаар байраар шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9...

Э.Бэхбаяр Азийн наадмын алтан медалийн эзэн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Азийн зуны XYIII наадмын чөлөөт бөхийн 57 кг-д аваргын төлөө БНАСАУ-ын бөх Канг Кум Сонтой барилдаж 8:2-оор ялж, алтан медаль хүртэн Монголын баг тамирчдын анхны медалийн салхийг хагаллаа.

Азийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд 16 орны тамирчин өрсөлдөнө

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор энэ сарын 17-26-нд “Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн-2018” Улаанбаатар хотноо болно. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Одоогоор тэмцээнд оролцохоор Австрали, Хятад, Энэтхэг, Солонгос, Индонез, Хонконг, Киргизтан, Казакстан, Узбек, Непал, Сингапур, Бангладеш, Иран, Тимур зэрэг 15 орны 46 тамирчин мэдүүлгээ ирүүлсэн бол манай улсын 70 гаруй тамирчин бүртгүүлжээ. Мөн “Ази тивийн залуучуудын аварга...

Монголын шигшээ баг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигджээ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 22-ны өдөр шинэчлэн гаргажээ. Уг чансааг ОХУ-ын баг тэргүүлсэн бол Монгол, Украины шигшээ багууд удаалсан байна. Манай шигшээ багийн хувьд сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаараа дэлхийд шуугиулж, шилдэг багуудын эгнээнд багтаад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард Филиппиний Манила хотод болсон FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, шилдэг наймд шалгарсан....

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...

Ж.Нарантунгалаг Куала Лумпурт Японы тулаанч К.Токүдомэг яллаа

Өнгөрсөн тав дахь өдөр Куала Лумпурт хотноо “One Championship- Pursuit of Power“ тэмцээн болж, холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан тухай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна. Нар хур жигдэрсэн наадмын өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарал эрийн гурван наадмаас гадна Малайзийн Куала Лумпурт хандаад байлаа. Ж.Нарантунгалагийн хувьд 2016 онд Оросын Гафуровт ялагдсанаасаа хойш 2 жил тулалдаагүй байсан....

Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын хөтчөөр ажиллаа

Хөлбөмбөгийн 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Монгол хүү Ө.Амар ажилласан онцгой үйл явдал боллоо. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-л болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм. Энэхүү ховор боломж Монгол Улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream...

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт”-ыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн...

Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нарыг Бөхийн өргөөнөөс албадан гаргана гэв

МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ. Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
7.1 ° C
7.1 °
7.1 °
65%
3kmh
0%
Дав
24 °
Мяг
26 °
Лха
15 °
Пүр
16 °
Баа
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ