27.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 5 сар 16, 2024

Нийгэм

Сэтгэлзүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулна

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулна. Хүүхэд, гэр бүл хамгааллын үйлчилгээний гол үндэс болсон сэтгэлзүйчдэд зориулсан чадавхижуулах сургалтыг тус газар нь жил бүр зохион байгуулдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр...

Хар тамхи илрүүлэх багаж төхөөрөмжтэй болов

Монгол Улс, хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй болов. АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий энэхүү тоног төхөөрөмж, техникийг дэмжлэг болгон өгөв. Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын...

ГССҮТ-ийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол...

Цагдаа нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын нийслэл Москва хотод Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-11 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртжээ. Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандааа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл, гар...

ЭЕШ өнөөдөр математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Тэгвэл ЭЕШ-ийн хуваариар өнөөдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.

Бичил тохижилтын ажил дууслаа

Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ. Уг ажлыг өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 15-ны хооронд хийсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр...

Барилга, хот байгуулалтын салбарынхан нээлттэй ажиллаж байна

Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой. Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд,...

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Эрдэнцэцэг...

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүсч, говийн бүсийн нутгаар бүгчим халуун байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. Энэ сарын 17-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 17-18-нд говь...

Наадмын талбайд согтууруулах ундаа, тамхи борлуулахыг хориглоно

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зөвшөөрлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийв. Энэ онд Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл олгох аж. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус ундаа, айраг, зайрмаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх юм. Харин согтууруулах ундаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
27.1 ° C
27.1 °
27.1 °
17%
6kmh
0%
Баа
11 °
Бям
11 °
Ням
19 °
Дав
25 °
Мяг
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ