-25.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 25, 2024

Фото мэдээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2022.10.03) 10 цаг 00 минутад  65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон.  

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12 цаг 00 минутад эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг...

“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгын II дахь шат Төрийн ордонд эхэллээ

“Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгын II дахь шат Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 оролцогч оролцож байна. Тус Зөвлөлдөх уулзалтаар улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар зөвлөлдөж, шийдэлд хүрэх юм.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээлээ

 УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, нийслэлийн удирдлагууд биечлэн оролцов. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, олон улсын...

Баривчлах ялаар шийтгүүлсэн хоригдлууд суллагдаж эхэллээ

Шинээр баталсан Эрүүгийн хуулийг энэ сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Энэ хуулиар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудын ялыг хөнгөлж, заримыг нь чөлөөлж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Дамба,"2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдсэн 4727 ялтныг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялын үндсэн төрөл болох баривчлах ялыг байхгүй болгосонтой холбогдуулан 1-6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн ялтнуудыг...

Хааны эрэлд-2017: Соёлын өдрүүд эхэллээ

"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Нийслэлд шинэ жилийн уур амьсгал орж, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Төв талбайн сүлд модыг засаж, сүндэрлүүлсэн. Тэгвэл тус сүлд модны гэрлийг өчигдөр асаалаа. Тус мод 22 метр өндөр бөгөөд 2008 онд авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг. Өнгөрсөн жил гаднах бүрмэлийг шинэчилжээ. Энэхүү модыг 450 шилмүүс, 4000 жижиг тоглоом, 950 лед гэрэл, 50 гэрэлтдэг...

Баянгол дүүрэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Баянгол дүүрэг нийслэл Улаанбаатар хотын бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж, түүхэндээ нэгэн гэрэлт хуудас нэмлээ. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар паласын концертийн их танхимд ёслол төгөлдөр болж улс орныхоо нэр хүндтэй шагналыг гардан авч буйдаа сэтгэл нь догдолж, баярын мишээл царайд нь тодорсон Баянголчуудаар танхим дүүрэн байлаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн...

Хуванцар хог хаягдлыг шахаж жижиглэх төхөөрөмж хүлээлгэн өглөө

БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө. БНХАУ-д үйлдвэрлэсэн уг төхөөрөмж нь цагт 300-500 кг хог хаягдлыг 60 тонны даралтаар шахах хүчин чадалтайг нийлүүлэгч "Сан Оргиу" ХХК-ийн захирал О.Пүрэвдорж танилцуулж, БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл уг төхөөрөмжийг хэрэглэх зааврын хамт аймгуудын Байгаль орчны газрын дарга нар, тусгай хамгаалалттай газрын удирдлагуудад Байгаль орчны судалгаа...

“Цаг хугацааны машин” үзэсгэлэн гарч байна

Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайханы "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэн Зайсан дахь Белла Виста хотхоны “Q Art” галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна. Эх орныхоо дүрслэх урлагийн нэр хүндийг дэлхийд гаргаж яваа түүний үзэсгэлэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагаар аялуулах ажээ. Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
2kmh
0%
Мяг
-13 °
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-4 °
Бям
-7 °
- Advertisement -

Шинэ мэдээ