Ард Аюушийн өргөн чөлөөг иж бүрнээр тохижуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан гол хэсгийг иж бүрнээр тохижуулж байна.
Өмнө нь 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан байна.
Харин энэ онд авто замын голын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий...
Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо
Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав.
Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж.
...
Хааны эрэлд-2017: Соёлын өдрүүд эхэллээ
"Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Сургуулийн хүрээнд орон орны дайчдын соёлын өдөрлөг болдог уламжлалтай. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын соёлын өдөрлөг болсон бөгөөд тэд үндэсний бүжиг, дууг сонирхуулахын зэрэгцээ "Улаанбаатарын үдэш" дууг үзэгч олноо толилуулсан нь олны анхаарлыг татжээ.
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуур цэнгүүллээ.
Мөн Сүхбаатарын талбайд Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Одоогоос 384 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их...
Уул уурхайн компаниуд ирэх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж...
Монголын сайхан бичигтнүүд Ерөнхий сайдаас шагналаа гардав
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018“ улсын 22 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.
Уралдааны шилдэг зургаан оролцогчийг гадаадад аялуулдаг, 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх олгодгоороо энэхүү уралдаан хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог юм.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болсон шагнал гардуулах ёслолыг МОНЦАМЭ агентлагийн дарга,...
“Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдмийн чуулган боллоо
Жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Их хааны мэндэлсний 860 жилийн ойг угтан /2022.11.22/ Төрийн ордны Хүндэтгэлийн өргөөнд хэл шинжлэл, түүх археологи, олон улс дахь монгол судлал зэрэг салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид чуулж, “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай өрнүүллээ. Уг...
1212 онд байгуулсан балгасны туурийг олжээ
Монголын нутаг дахь эртний бичгийн дурсгалуудыг илрүүлэх, судлах, утгыг тайлах “Бичээс” төслийг Монгол, Японы судлаачид 1994 оноос эхэлжээ. Төслийн үр дүнг танилцуулах үзэсгэлэнг Монголын үндэсний музейд уржигдар нээлээ. Судалгааны багийнхан өнгөрсөн хугацаанд ихэнх аймаг, нутгаар явж, монгол, перс, араб, нанхиад хэлээр бичсэн 30 орчим хөшөө, хөшөөний хэсгүүд, хадны бичээс илрүүлэн, судалсан байна.
Тэдгээр нь XVII-XIV зууны Монголын засаг захиргааны байгуулалт, соёл, эдийн засгийн харилцаа хэрхэн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд нь нийгмийн салбар...
Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж,...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-7.9
°
C
-7.9
°
-7.9
°
79%
9kmh
100%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-6
°
Ням
-12
°
Дав
-10
°
- Advertisement -