-11.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 22, 2024

Онцлох

Featured posts

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал хойшлогдлоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов. Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо. Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.

Цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг хүндрэл үгүй болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ. Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг...

Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10...

Галын шалтгаан, учирсан хохирлыг цагдаагийн байгууллага тогтооно

“Говь” ХК-ийн үйлдвэрийн зориулалттай барилгад өчигдөр оройн 20:46 цагийн үед гал гарч нийслэлийн бүх гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн ажиллаа. Тодруулбал, нийслэлийн 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашин, Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх пистерн автомашинуудыг дайчлан 10 цаг гаруй ажиллсны хүчинд үүрийн 07.00 цагийн орчимд галыг унтраасан юм. Харин одоо гарч буй...

Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв. Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...

2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ

Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 2018 оны улсын төсөвт 150 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөж байгааг өнөөдөр ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр мэдээлэв. Энэ сарын 12-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдсан байна. Хурлын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс тэтгэвэр нэмэх чиглэлийг ХНХЯ-нд өгчээ. Ингэхдээ тэтгэвэр олголтыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах юм. Өөрөөр хэлбэл, бага тэтгэвэр авч байгаа иргэдэд их, өндөр тэтгэвэр авч байгаа...

“АН2” онгоцны ослын шалтгааныг тогтоохоор ОХУ-аас шинэжээчид иржээ

Монгол инженерүүд, ОХУ-ын инженерүүдтэй хамтран угсарсан “АН2” загварын онгоц хэд хоногийн өмнө Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх гэж байхдаа осолдсон. Энэ талаар тухайн үед ИНЕГ-ын олон нийттэй харилцах алба “Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл ИНЕГ-ынхан энэ талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгчээ. Ингэхдээ “АН2” загварын онгоцын ослын шалтгааныг...

Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барина

рөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын...

10 дугаар хорооллын шинэ өнгө төрх

Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн ногоон байгууламж, явган зам, авто зогсоолыг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд зорчих, амарч зугаалах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.8 байгаа. Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу үүнийг 2017 онд 3.2 болгож, 4 жилийн дараа 5.8 болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэлийн гол...

Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч хойшилсон байна. Учир нь Г.Шийлэгдамбын өмгөөлөгч н.Энхтуяа ирээгүй тул шүүх хурлыг 10 хоногийн дараа буюу энэ сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
85%
1kmh
0%
Бям
-3 °
Ням
-13 °
Дав
-16 °
Мяг
-9 °
Лха
-6 °
- Advertisement -

Шинэ мэдээ