ОУПХ-ноос зохион байгуулж буй дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ
Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг (2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал,...
Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.
Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод...
Хурдан морины уралдаан зохион байгуулахаас сэргийлсэн хяналтыг чангатгана
Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зөрчил багагүй гардаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод “…өөрийн харьяа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах”-ыг анхааруулав.
Засгийн...
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил эхэллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна.
Шинэчлэлийн хүрээнд тус замыг дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барихаар төлөвлөж байгаа юм. Мөн 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийгдэнэ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн нь ачаа,...
Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барина
Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ.
Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй...
Монгол улс хүүхэд багачууддаа 5 амлалтыг өгч байна
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 30 жилийн ой, Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар Төрийн ордонд хүүхэд багачуудынхаа төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад шилдэг манлайлагч, хүүхэд бүрийн дуу хоолой болох нас насны 25 хүүхдүүдийн төлөөлөл оролцсон.
Их Хурлын Дарга Г.Занданшатартай хүүхэд насных нь тухай сонирхолтой яриа өрнүүлж, аав хүн, Улсын Их Хурлын Даргын хувьд хүүхэд багачуудынхаа хөгжил, хамгааллын талаар юу санаж бодож, цаашдаа хүүхдүүдийнхээ төлөө...
Д.Эрдэнэбат: Оюутолгой Монголын эдийн засагт огцом тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн
-Ардчилсан намын бүлэг 2012-2016 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм...
"ДЦС IV"-ийн хүчин чадал 110 МВт-аар нэмэгджээ
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим дулааны цахилгаан станцуудын технологийн ажилтай танилцлаа.
Энэ хүрээнд өвлийн оргил ачаалал эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагын горим ажиллагаа, ачаалал, нөөц зэргийг шалгасан юм. “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ыг шинэчлэх ажил дуусаж, ажиллагаанд залгахад бэлэн болжээ. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байгаа юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон...
Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ
МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ.
Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа.
МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээлээ
Улсын онцгой комиссоос Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас нээх шийдвэрийг гаргасан. Холбогдох албаныхан өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж мэдээлсэн юм.
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
85%
2kmh
100%
Лха
-9
°
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-15
°
- Advertisement -