-14.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Улс төр

Сургууль, цэцэрлэгийг нээх шат дарааллыг дахин боловсруулах чиглэл өгөв

УОК-ын хуралдаанаар, бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1-нээс үе шаттай нээх асуудлаар дахин төлөвлөгөө боловсруулахыг чиглэл болгосон талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв. Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг судлаж санал, дүгнэлт гаргах ажлын баг байгуулж ажиллажээ. Ажлын багт төрийн бүх байгууллагын мэргэжилтэн ажиллаж, санал, дүгнэлтээ өнөөдрийн УОК-ын хуралдаанд танилцуулсан байна. Ажлын багаас хэд хэдэн хувилбар...

Ардчилсан залуучуудын холбоог С.Эрдэнэболд тэргүүлнэ

Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг тодруулах нээлттэй санал тооллого өчигдөр боллоо. Санал хураалтад нийт 6000 гаруй гишүүн санал өгснөөс 5293 оноогоор С.Эрдэнэболд олонхийн санал авч, Ардчилсан Залуучуудын холбоог удирдахаар болов. АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар 10 дугаар сарын 29-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, өнгөрсөн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн тус холбооны 90 гаруй мянган гишүүнтэй уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын байрыг хадгалж үлдэх асуудлаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 23 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол, Унгар Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ...

312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу...

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга-хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлгийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам танилцуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүгчийн сахилга, хариуцлагын тухай,...

Юм бодох чадвартай МАН-ын ганц гишүүн нь Б.Бат-Эрдэнэ бололтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх  нь хүлээж авахыг дэмжсэнгүй. Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний гишүүд Ерөнхийлөгчийн хориг бол төсвийн алдаагаа засах боломжийг олгож байна. Түүнээс "хориг" гэдэг нэрийг яриад хоригийн тоо яриад суухыг хэлээгүй гэдгийг сануулсан. Тэгвэл үнэхээр төсвийн орлого нэмэгдээгүй ч зарлага, алдагдал нь...

Ж.Батзандан Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Дүрс бичлэг: https://www.facebook.com/batzandanj/videos/10156149374272845/

Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ

 Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.  Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дараах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын...

Д.Эрдэнэбат: Төрийн банк жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад яагаад хувьчлах гээд байгаа юм

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авлаа.  Завсарлага авах асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат " Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн асуудлаар нэлээн олон төрийн өмчийн компаниуд хувьчлахаар орж ирж байна....

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
85%
2kmh
75%
Лха
-8 °
Пүр
-5 °
Баа
-5 °
Бям
-9 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ