Ерөнхийлөгч гурван генералын цолыг хураах зарлиг гаргалаа
Жил бүрийн дөрөвүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ой энэ сарын 27-нд буюу нөгөөдөр болно. Уг арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар болсон байгаа юм.
Тэгвэл генералын өдрийг угтаж гурван генералын цолыг хураах зарлигийг Монгол...
БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 3-4 дахин бууруулсан
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар гадаадаас тэр дундаа урд хөршөөс олон тооны ажиллах хүч оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгье. Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж байгаагийн 5841 нь БНХАУ-ын иргэд байна.
Манай...
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцохоор пүрэв гарагийн үдэд тусгай үүргийн нислэгээр Казахстан улсын нийслэл Астана хотод хүрэлцэн ирлээ.
ШХАБ-ын 17 дахь удаагийн энэхүү дээд түвшний уулзалтад оролцох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга болон Бүгд Найрамдах Казахстан Улсын...
Д.Сумъяабазар сайд замбараагүй лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ...
Монголын эдийн засгийн чуулган - 2018 "Хүчээ нэгтгэе" уриатайгаар төрийн ордонд эхэллээ
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Засгийн газрын гишүүд, бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, хувийн хэвшлүүд өргөнөөр оролцохоос гадна анх удаа 18 аймгийн Засаг дарга нар оролцож буй.
Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг хүндэт зочноор оролцож, “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавих юм. Түүнчлэн өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн...
Ерөнхийлөгч МҮЭХ, АОЭХ-ны удирдлагыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.
УИХ-аас хөгжлийн хөтөлбөр...
Бэлэн мөнгө тараах амлалтаа эргэн харахыг Дэлхийн банк санууллаа
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.
Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны...
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.
Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног...
С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?
-Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн...
Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин гардууллаа
Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийнхаа Эрүүл мэндийн нэгдсэн төвд яаралтай түргэн тусламжийн авто машиныг гардуулан өглөө. Энэхүү машин нь Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Тухайлбал, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагаа хянах төхөөрөмж гээд шаардлагатай бүх зүйлийг суурилуулсан байна. Тухайлбал, зүрх мэдрэл, амьсгалын замын хүнд өвчтэй, тархинд цус харвасан өвчтөнг эмнэлгээс эмнэлэг, орон нутгаас...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
85%
3kmh
75%
Лха
-8
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-6
°
Ням
-16
°
- Advertisement -