ХХААХҮ-ийн сайд албан даалгавар хүргүүллээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай /2017.07.27 /цахим хурлыг хийж, албан даалгавар өгсөн. Энэхүү албан даалгаварыг албан бичгээр аймаг нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт хүргүүллээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга...
МАН сонгуульд оролцох батламжаа гардлаа
МАН УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно. Сонгуульд оролцох батламжаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм.
УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. Тус салбарынхны...
Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ
УИХ-аас өнгөрсөн хавар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүгээр бол нийт 17 асуудлыг хэлэлцэх юм.
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг ч энэ жил амралтын өдөр таарсан тул аравдугаар сарын 2-нд нээх болж буй юм.
Чуулганыг нээнгүүт Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой.
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР...
Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, шинэ долоо хоногт ажлын хэсэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталжээ.
Энэхүү хуваариар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
УИХ-аар өнгөрсөн пүрэв гаригт төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн тул ирэх долоо хоногт Байнгын хороо бүр дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 10-ны Мягмар гаригт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас...
ОУПХ-ноос зохион байгуулж буй дэлхийн улс орнуудын парламентын тэргүүн нарын цахим чуулга уулзалт эхэллээ
Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулдаг Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтын эхний хэсэг (2020.08.19) эхэллээ. Чуулга уулзалтыг ОУПХ-ноос Австри Улсын парламент, НҮБ-тай хамтран цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Монголын цагаар 20.00 цагаас эхэлсэн чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал,...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө БНСУ руу албан айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 07 цагийн үед мордлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл,...
Аймаг бүрт долоон тэрбум төгрөг төсөвлөсөн гэв
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2018 оны төсвийг баталсан. Тэгвэл төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ өны төсвийн орлогыг Сангийн яам 7.2 их наяд гэж тооцсон бол зарлагыг 9.9 их наяд, алдагдал нь 2.7 их наяд байхаар тооцжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо.
Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх бол боловсролын салбарт хамгийн...
“ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТЫН ХӨТӨЛБӨР” Монголд хэрхэн хэрэгжих вэ
Монгол Улсад өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” /Extended Fund Facility/ хэрхэн хэрэгжих талаар товч танилцуулж байна.
Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хосолсон хүндрэл Монгол Улсын эдийн засагт тулгарсан учир Засгийн газар ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр"-ийг сонгож, хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. ОУВС Монголын хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгээ илгээн, 6 сарын хугацаанд хэлэлцээ хийн, энэ оны хоёрдугаар сард тохиролцоонд хүрсэн. Ингээд ОУВС-гийн гол хөтөлбөрүүдийн нэг...
Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.
ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний номын сангийн хамт олон талархлаа илэрхийлж,...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
85%
4kmh
75%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-5
°
Ням
-18
°
- Advertisement -